https 178
"Би эх дэлхийдээ хэрэгтэй" Австралид суралцацгаая тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа
2019.10.16
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

"Би эх дэлхийдээ хэрэгтэй" Австралид суралцацгаая тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Сурлага сайтай ч амьдралын бололцоо муу хүүхдүүд их байдаг. Тэдгээр хүүхдүүдэд боломж олгох, дэлхийн иргэнийг бэлтгэх зорилгоор О.Оюунцэцэг (Оогий) болон Бат-Өлзийн Бат-Эрдэнийн санаачлагаар Австрали улсад Англи хэлний курсэд 100 хувийн тэтгэлэгтэй, байртай, ажилтай байх боломжийг олгох гэж байна.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион явуулах "БИ ЭХ ДЭЛХИЙДЭЭ ХЭРЭГТЭЙ" сэдэвт эссэ бичлэгийн уралдааны удирдамж

Зорилго:

OOGII Edu төв, Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэнгийн зүгээс Монгол хүүхэд залуусын боловсролыг дэмжих, сайжруулах зорилготойгоор Австрали улсад 3 сарын хугацаатай суралцаж, амьдрах тэтгэмж олгох гэж байна.

Эх орондоо хэрэгтэй, хүрээлэн байгаа орчиндоо өөрийн мэдлэг, боловсролоо зориулж чадах иргэнийг бэлдэхийн тулд сурагч бага наснаас нь дэмжих зорилготой.

Хамрах хүрээ:

Ерөнхий боловсролын сургуулийн нийт 10-12-р ангийн 16-18 насны сурагчид оролцоно.

Зохион байгуулагч:

  • OOGII Edu
  • Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн

Эссэ сэдэв:

"БИ ЭХ ДЭЛХИЙДЭЭ ХЭРЭГТЭЙ"

Тавигдах шаардлага:

1-р шатны шалгаруулалтад материалаа өгөхдөө оролцогчдын овог, нэр сургууль, анги, нас, холбогдох хаяг, утсыг тодорхой бичнэ. Эссэ бичлэг нь 250-300 үгтэй байна. Эссэ ном зүйтэй байна

Эссэ бичлэгийн шалгуур үзүүлэлт:

  • Логик уялдаа ба дэс дараалал
  • Практик ач холбогдол
  • Бичлэгийн ур чадвар
  • Шинэлэг тал

Уралдааны хугацаа:

11 дугаар сарын 04 - ний өдөр эхэлж, 11 дугаар сарын 17 - ны 22:00 цаг хүртэл материалыг хүлээн авна. Үүнээс хойш өгсөн материалыг хүлээн авахгүй болно.

Эссэ бичлэгийн уралдааны ялагчийг 11 дугаар сарын 24-ны өдөр албан ёсоор зарлана.

Уралдаан нь 2 үе шаттай явагдана:

  • 1-р шатанд оролцох эссэг info@oogiiedu.com и-мэйл хаягаар хүлээж авна. Шалгарсан эссэг 2-р шатанд оролцуулж сурагчийг ярилцлагад оруулна.
  • 2-р шатны ярилцлага Эрдэнэт хотноо OOGII Edu төв, Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэнгээс зохион байгуулагдана.
  • Шалгарсан сурагчийг OOGII Edu-ийн үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг, Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны тэргүүн Бат-Өлзийн Бат-Эрдэнэ, Эрдэнэт сайхан бүсгүй админ Солонго нар тодруулж Австрали улсад сурах эрхийн бичгээр шагнана.

Шагнал урамшуулал:

  • Тэргүүн байр - Австрали улсад 3 сарын хугацаатай үнэгүй сурч, амьдрах тэтгэлэг, Австрали 2 талдаа онгоцны тийз
  • Дэд байр - Монголд Англи хэлний зуны сургалтад хамрагдах
  • Гутгаар байр - Англи хэлний ном, сурах бичиг

ШИНЭ МЭДЭЭ