https 178
Тэтгэлэгт хөтөлбөрт 81 сурагч оролцлоо
2019.11.25
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Тэтгэлэгт хөтөлбөрт 81 сурагч оролцлоо

Бат-Өлзийн Бат-Эрдэнийн санаачлагаар Орхон аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын 10-12 ангийн сурагчдын дунд 2019 оны 11 сарын 04-ны өдрөөс эхлэн "Австралид суралцацгаая" 100% тэтгэлэгт хөтөлбөрийг зарласан.

Тус тэтгэлэгт хөтөлбөрт өөрийн ур чадвар, мэдлэг оюуныг сорихоор нийт 81 сурагч оролцож, IV сургуулийн 11а ангийн сурагч Э.Амгаланжаргал, I сургуулийн 11а ангийн сурагч Г.Солонго, Эрдмийн сан сургуулийн 11а ангийн сурагч З.Хулан, V сургуулийн 12б ангийн сурагч Л.Оюун, V сургуулийн 10в ангийн сурагч Д.Жаргалмаа, V сургуулийн 11а ангийн сурагч Н.Саруулбат нар шилдэг 6 сурагчид шалгарлаа. Тус 6 сурагч нь 2-р шат болох ярилцлагад OOGII EDU үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг (#OOGII) - той ярилцлагад оролцож өөрийн мөрөөдөл, зорилго, амьдралын философи, эх дэлхийн тухай гээд олон сэдвээр ярилцаж эндээс шилдэг сурагч болох тэтгэлэгт хөтөлбөрийн ялагчийг тодрууллаа.

Тус хөтөлбөрийн ялагчаар V сургуулийн 10в ангийн сурагч Д.Жаргалмаа шалгарч зуны 3 сарыг Австрали улсад 100 хувийн тэтгэлэгтэй Англи хэл суралцах, амьдрах, McDonalds компанид ажиллах эрхээр шагнуулсан юм. Үлдсэн 5 сурагч Улаанбаатар хотод OOGII EDU сургалтын төв (50%-ийн тэтгэлэг)-д Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн (50%-ийн тэтгэлэг)-ийн тэтгэлэгээр суралцахаар боллоо.

Мөн тус өдөр Бат-Өлзийн Бат-Эрдэнийн санаачлагаар зохион байгуулагдсан "Амжилттай яваа бүсгүй" #OOGII уулзалт ярилцлагад Эрдэнэт хотын 450 гаруй бүсгүйчүүд оролцож, өөрийн такс болох 10000 төгрөг (3,000.000 төгрөг)- өөр Австралид суралцахаар шалгарсан Д.Жаргалмаа дүүдээ Австрали улсад очих онгоцны тийзээр дэмжлэг үзүүллээ. Тус арга хэмжээг Эрдэнэт сайхан бүсгүй пэйс группээс амжилттай зохион байгуулжээ.

ШИНЭ МЭДЭЭ