БНСУ-аас оруулж буй хөрөнгө оруулалтын ажлын явц, ББ паркын өнөөгийн нөхцөл байдалтай танилцлаа.
2019.05.04

БНСУ-аас оруулж буй хөрөнгө оруулалтын ажлын явц, ББ паркын өнөөгийн нөхцөл байдалтай танилцлаа.

БНСУ-ын Шихэн хот болон Монгол улсын Эрдэнэт хот хоорондын найрамдалт харилцааны хүрээнд 288 айлын орон сууцны хотхон Орхон аймаг, Баян-Өндөр сумын Дэнж багт баригдаж байгаа билээ.

Шихэн болон Эрдэнэт хотыг найрамдалт харилцаатай болгоход голлох үүрэг гүйцэтгэсэн БНСУ-ын "Төвлөрлийг сааруулах нутгийн өөрөө удирдах бодлого судалгааны хүрээлэн"-ийн гүйцэтгэх захирал Ү Жон Үг Монгол улсад айлчилж БНСУ-ын Шихэн хотоос шалгарсан компанийн барьж буй барилгын явцтай танилцлаа. Тус улсаас хөрөнгө оруулалтыг гарган бүтээн байгуулж буй хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчидээ дүгнэх, хөрөнгө оруулалтыг газар дээр нь шалгах, цаашдын хамтын ажиллагааны төлөв байдлыг хэлэлцэх гээд олон ажлыг Эрдэнэт хотноо хүрэлцэн ирж хийж гүйцэтгэлээ. Энэ үеэр сэтгүүлчид ББ паркын хөрөнгө оруулалт болон газартай холбоотой асуултуудыг асууж дэлгэрэнгүй хариултыг авлаа.

ШИНЭ МЭДЭЭ