https 178
Жижиглэн худалдаа эрхлэгчдийг дэмжих төслийн уралдаанд 22 төсөл шалгарлаа
2019.11.25
Орон нутгийн хөгжил

Жижиглэн худалдаа эрхлэгчдийг дэмжих төслийн уралдаанд 22 төсөл шалгарлаа

Бат-Өлзийн Бат-Эрдэнийн санаачилсан "Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэнгээс " гарааны бизнес, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих чиглэлээр өнгөрсөн хугацаанд 2 удаагийн төслийг хэрэгжүүлсэн байдаг.

Тэгвэл энэ удаад жижиг худалдаа эрхлэгчдийг дэмжих, үйл ажиллагааг нь өргөжүүлэх, ажлын байрыг бий болгох зорилготой төслийг хэрэгжүүлж байна. Төслийн сонгон шалгаруулалтаар 22 төслийг шалгаруулж дэмжихээр болжээ.

Энэ удаагийн төслөөр мал аж ахуй, хөдөө аж ахуйн чиглэлээр ирүүлсэн төслийг голлон шалгаруулсан байна. Шалгарсан төсөлд тус бүр 1 сая төгрөгийн санхүүжилт үзүүлнэ. Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэнгээс 2017 онд гарааны бизнес, 2018 онд жижиг дунд, бичил бизнес дэмжих төслийг амжилттай хэрэгжүүлж өнгөрсөн хугацаанд 50 орчим ажлын байр шинээр бий болсон сайхан мэдээ байна.

ШИНЭ МЭДЭЭ