Зуданд нэрвэгдсэн малчдад 1000 нэмнээ бэлэглэлээ
2019.05.04
Орон нутгийн хөгжил

Зуданд нэрвэгдсэн малчдад 1000 нэмнээ бэлэглэлээ

"Эрдэнэт хотын хөгжил, бодлого судалгааны хүрээлэн"-ээс "1000 төлд нэмнээ" төслийг хэрэгжүүлж байна.

"Гэрэлтэй Эрдэнэт" төслийн хүрээнд Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэнгийн тэргүүн Бат-Өлзийн Бат-Эрдэнэ нь Баян-Өндөр, Жаргалант сумын малчдад стандарт шаардлагын дагуу үйлдвэрлэсэн 1000 нэмнээг бэлэг болгон өгч байна.

Энэхүү төслийг Баян-Өндөр сумын ЗДТГ, ИТХ, "XBoost" клуб дэмжин ажиллаж байна. Өнөөдөр Баян-Өндөр сумын 100 малчинд нэмнээ гардуулан өглөө.

Мөн Б.Бат-эрдэнэ тэргүүн "Үг ухаан төрүүлдэг" хэмээх бүтээлийнхээ дээжээс малчдад дурсгасан юм. "Үг ухаан төрүүлдэг" боть номын орлогыг бусдын сайн сайхны төлөө зориулдаг билээ.

Хаврын урь орж мал төллөх энэ үеэр хаврын хавсрага салхи, шуурга ихсэж мал эндэх, осгох тохиолдлууд гардаг учраас хорвоод ирж буй бяцхан амьтдад энэхүү нэмнээ зайлшгүй хэрэгтэй юм. Малчдыг дэмжин явуулж байгаа төсөлд нь амжилт хүсье.

ШИНЭ МЭДЭЭ