Орхон аймгийн МАН-ын хороонд автомашин бэлэглэлээ
2019.05.06
Орон нутгийн хөгжил

Орхон аймгийн МАН-ын хороонд автомашин бэлэглэлээ

Намын хорооны ажил гүйцэтгэх шатандаа ид бужигнадаг билээ. Олон мянган гишүүдийн итгэл сэтгэл шингэж, өдөр тутмын ажлуудаараа улс эх орны хөгжил дэвшил, бодлого концепц, хөгжил цэцэглэлт, хүн ардын төлөөх сэтгэл гарган ажиллах олон гишүүд буцалж байдаг газар бол намын хороо юм. Дутуугаа дүүргэж, сэтгэлээ гүйцээж, итгэлээ дэлгэн ажиллахад олон зүйл дутдаг билээ. Түүний нэг нь нааш цааш явах унааны асуудал. Орхон аймгаас сонгогдсон МАН-ын бага хурлын гишүүний хувьд өөрийн үүргийг биелүүлж Орхон аймгийн намын хороондоо Приус автомашин бэлэглэлээ.

Ардын хувьсгалын он жилүүдийг бэлэгдэж 1921 дугаартай боллоо. Олон хүний ажил үйлсийг бүтээж, дэм тус болж яваарай гэж ерөөгөөд Орхон аймгийн МАН-ын хорооны Дэд дарга Баянмөнхийн Цолмонд гардуулж өглөө.

ШИНЭ МЭДЭЭ