Нэг цэцэг Нэг дэлхий төслийн нээлт боллоо
2019.05.24
Орон нутгийн хөгжил

Нэг цэцэг Нэг дэлхий төслийн нээлт боллоо

JCI Их Хүрээ салбар байгууллага, Автомашин сонирхогч XBoost клубтэй хамтран "Гэрэлтэй Эрдэнэт" хөтөлбөрийн хүрээнд "1 сурагч 1 мод" төслийг эхлүүллээ.

Тус төслийн хүрээнд Орхон аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын 8-10 ангийн сурагчидтай хамтран сургуулийнхаа хашаанд төгөл байгуулах ажлыг эхлүүлж байгаа юм. Тариад орхих бус ургуулахад анхаарах, ургуулсан модоо дараагийн ангийн дүү нартаа өвлүүлэн үлдээх жишгээр тус төслийг явуулж байна. Монгол улсыг хэмжээнд жил бүр хэдэн мянган мод тарьдаг боловч ургасан нь цөөн билээ. Тиймээс ургуулахдаа голчлон анхаарах, цаашлаад ногоон гудамж, ногоон зам, ногоон бүсийг бий болгох тал дээр анхааран ажиллана.

Энэ удаад 2019 оны 05 сарын 25-ны өдөр XBoost клубээс JCI Их Хүрээ байгууллагатай хамтран "Ногоон ирээдүй" төслийн хүрээнд Орхон аймгийн 14, 3, 16-р сургуулийн 8-р ангийн сурагчидтайгаа цуг мод тарилаа. Тус төслийн онцлог нь тариад орхих бус ургуулах, суулгаад орхих бус бойжуулах хүрээнд ирэх намар суулгасан моднуудаа "Хэн хамгийн сайн ургуулсан бэ" гэсэн дүгнэлтийг хийж урамшуулах юм. #ГэрэлтэйЭрдэнэт #Хөтөлбөр

ШИНЭ МЭДЭЭ