Бат-Өлзийн Бат-Эрдэнийн санаачлагаар олон улсын төслүүд Эрдэнэт хотноо амжилттай хэрэгжиж байна.
2019.08.12
Гадаад харилцаа

Бат-Өлзийн Бат-Эрдэнийн санаачлагаар олон улсын төслүүд Эрдэнэт хотноо амжилттай хэрэгжиж байна.

Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэнгээс 2019 онд нийт 5 төслийг 4 улсын байгууллагуудтай хамтран хийхээ мэдэгдэж байсан.

2019 оны 5 сард АНУ-ын Охояа мужын Ротари клубтэй хамтран Ерөнхий боловсролын сургуулиудыг номын санжуулах, Англи хэлээрх номын фондыг нэмэх үүднээс 20 гаруй сургуульд 30 сая төгрөгний өртөг бүхий 2000 гаруй Англи хэлний номыг хандивласан.

2019 оны 6 сард БНСУ-ын Төвлөрлийг сааруулах нутгийн өөрөө удирдах бодлого судалгааны хүрээлэнтэй хамтран БНСУ-д Төрийн албан хаагчдыг туршлага судлуулах ажлыг зохион байгуулсан.

2019 оны 7 сард БНХАУ-ын ӨМӨЗО-ны томоохон групп болох Шин Тай групптэй хамтран хэт төвлөрлийг сааруулах үүднээс Улаанбаатар – Эрдэнэт 270 км хурдны зам, хурдны галт тэрэг, 5 суурин төслийг эхлүүлж Улаанбаатар болон Эрдэнэт хотноо судалгааны ажлуудыг эхлүүлсэн.

2019 оны 08 сард Япон улсын GOOD байгууллагатай хамтран Зорилтот бүлгийн, түүн дотроо Хөгжлийн бэрхшээлтэй, Саажилттай хүүхдийн төвүүдийг засаж засварлах ажлыг хийж гүйцэтгэлээ. Гадны хөрөнгө оруулалтыг Эрдэнэт хотноо татан оруулж орон сууцны хорооллын ажлыг өнгөрсөн 2018 оны 06 сард эхлүүлсэн нь амжилттай хэрэгжиж одоогоор 5 орц бүхий 80 айлын орон сууц ашиглалтанд ороход бэлэн болжээ.

Энэ удаад Япон улсын GOOD олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн Хөгжлийн бэрхшээлтэй, саажилттай хүүхдүүдийн төвийг засварлах ажилд сайн дурын 40 япон залуучууд хамрагдсан бөгөөд Эрдэнэт хотноо 9 хоногийн туршид ажиллажээ. 9 хоногийн хугацаанд Найдвар төвийн ус алдаж дээврээс гоождог байсан сувгыг олж битүүлэн засварласан бөгөөд дотор талын бүх өрөөний хана, таазыг шинээр будан имулсдэж, ханын цаас нааж шинэ болгожээ. Мөн гадна талын байнга сийгэж хүйт ордог байсан хаалгыг шинэ бат бөх, сайн хаалгаар сольж, төвийн гаднах хүүхдийн тоглоомын талбайг будаж, шарилж өвсийг бүрэн түүж арилгажээ.

Итгэлийн мод төвийн гадна талыг бүрэн шинэчилж, хүүхдийн тоглоомын талбай, саравчыг шинээр будан, элсны талбайг хүртэл хийж өгсөн байна. Энэхүү төслийг дараагийн жилээс дахин хийхээр төлөвлөж ярилцаж байгаа бөгөөд ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, сургуулиудын номын санг сайжруулах, Япон хэлний тэнхим нээх, Япон хэлээрх хүүхдийн зурагт ном хандивлах гэх мэт олон төрлийн ажлыг хийхээр төлөвлөснөө Япон улсын GOOD байгууллагын дараг Кожи Исода илэрхийлж байлаа.

ШИНЭ МЭДЭЭ