https 178
Залуу гэр бүлийг дэмжиж түлээгээр хангалаа
2019.12.24
Орон нутгийн хөгжил

Залуу гэр бүлийг дэмжиж түлээгээр хангалаа

Говил багийн иргэдийн нийтийн хурлын дарга Энх-Амгалангийн санаачлагаар явагдаж буй "Дэм дэмэндээ дээс эрчиндээ" аянд нэгдэж нэгэн айлыг өвлийн түлээгээр хангалаа.

Тус айл нь ам бүл 4-үүлээ бөгөөд амьдралын төлөө хичээн ажиллаж байгаа залуу гэр бүл ажээ. Шинэ жилийн баяр үргэлжилсэн энэ өдрүүдэд хичнээн гэр бүл хүйтэнд зутарч, хоолгүй шаналж байгааг хажууд нь амьдардаг багийн засаг дарга, хэсгийн ахлагч нар л мэдэхээс бусад хүн мэдээд явах нь ховор байдаг.

Тиймээс залуу гэр бүлд хэрэгцээт өвлийн түлээг нь авч өгч сэтгэлийн дэм үзүүллээ.

ШИНЭ МЭДЭЭ