https 178
Орхон аймгийн 8 багт нүдний үзлэг шинжилгээ хийж 400 гаруй харааны шил бэлэглэлээ.
2019.09.12
Орон нутгийн хөгжил

Орхон аймгийн 8 багт нүдний үзлэг шинжилгээ хийж 400 гаруй харааны шил бэлэглэлээ.

БНСУ-ын JCI Жэжү байгууллага, Жэжү нүдний эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар Эрдэнэт хотноо ажиллалаа. Санхүүгийн боломж тааруу, нүдний хараа муудсан, шил худалдан авч зүүх боломжгүй иргэдийг Бат-Өлзийн Бат-Эрдэнийн санаачлагаар хэрэгжүүлсэн "Гэрэлтэй Эрдэнэт" хөтөлбөрийн "Эрүүл мэнд" төсөлд хамрууллаа. Иргэдийг анхан шат буюу багийн засаг дарга, хэсгийн ахлагч, нийгмийн ажилчидаар сонгуулан авч хамруулсан байна.

Орхон аймгийн 8 багийн 600 гаруй хүнийг 2019 оны 09 сарын 06-07 хооронд үзлэгт хамруулсан бөгөөд 400 орчим хүнд нүдний шил зүүж өгч баярлуулсан байна. Эмч нарын дүгнэснээр үзлэгт хамрагдсан иргэдийг үзэхэд хараа муудалт жигд түвшинд буюу дунд болон түүнээс дээш ихэнхи нь, тодорхой хүрээнд нүдний өөхлөлт ихэдсэн, нүдний болор суулгасан хүмүүс их байгаа ч арчилгаа муутайн улмаас дахин муудаж өвдөлт өгөх болсон шинж тэмдэгүүд их байсан байна. Солонгос эмч нарын хувьд өөрсдийн бэлэглэсэн харааны шилийг маш сайн шил гэдгийг онцлоод 2 жилийн баталгаа өгч байгаагаа хэллээ.

Энэ удаагийн сайн дурын үйл ажиллагааг Эрдэнэт хотод 2 жил тутам явуулахаар төлөвлөж байгаа бөгөөд иргэдийг эрүүлжүүлэх хөтөлбөрүүдэд хамруулах төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байна. Зөвхөн нүдний хараа тодорхойлж шил хандивлахаас гадна 600 гаруй иргэдийн дунд чихрийн шижингийн үзлэг оношлогоо хийлээ.

ШИНЭ МЭДЭЭ