МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"INSPIRED"-  Erdenet
2019.04.26
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

"INSPIRED"- Erdenet

Монголын хоёр дахь том хот болох Эрдэнэтийн залууст Улаанбаатарынханаас хоцрохгүй байх, мэдээллийн тэгш бус байдлыг бууруулах зорилго бүхий энэхүү алтан боломжийг "Эрдэнэт хотын хөгжил, бодлого, судалгааны хүрээлэн" ТББ-ын тэргүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Бат-Эрдэнэ олгож байна.

"Уурхайчин" соёлын ордон залуусын хөлд дарагдах шиг боллоо. Аравдугаар сарын 25-ны 16.30 цагт, товлосон хугацаандаа "Уурхайчин" соёлын ордныг зорин очлоо.

Хаалгыг нь таттал үнэндээ хөл гишгэх газаргүй дүүрэн байлаа. "Unread Media"-гаас хэрэгжүүлсэн "INSPIRED" санаачлага Эрдэнэтийн залууст хүрэлцэн ирлээ.

Тэрбээр "Unread Media"-гийнхантай хамтран Эрдэнэтийн залуучуудад мэдлэг мэдээлэл, урам зоригийг түгээх зорилгоор "Inspired Erdenet "арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Энэхүү арга хэмжээнд бизнес, технологи, нийгмийн салбарын шилдэг залуус хуран чуулж, үзэл бодол, үнэт туршлагаа хуваалцах тул та бүхнийг урьж байна" хэмээсэн зар их хотын хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжин эрдэнэтчүүдэд хүрсэн учраас "Уурхайчин" соёлын ордон залуусын хөлд үнэндээ дарагджээ.

"INSPIRED" хэмээсэн бичиг бүхий цагаан цамц өмссөн зохион байгуулагчид хүрэлцэн ирсэн залуусыг бүртгэж бугуйн тэмдэг зүүж өгч, ном гарын авлага тарааж байлаа. Ордны их танхимд ороход үзэгчид дүүрч суудалгүй үлдсэн зарим нь шатанд дээр сууж "Inspired Erdenet " –ийн талаар өөр зуураа шивнэлдэж эхлэх цагийг тэсэн ядан хүлээж байв.

Тун удалгүй "Inspired Erdenet "-ийн хөтлөгч "Unread"-ийн үүсгэн байгуулагч А.Ундрал ордны индэрт гарч ирэн мэндчилж энэ удаагийн "Inspired Erdenet " арга хэмжээний зорилго зорилт, оролцогчид болон хөтөлбөрийн талаар танилцуулсан юм. А.Ундралыг залуус маань сайн таньж байлаа.

Тэрбээр 2017 онд Швейцарийн Даос хотноо болсон дэлхийн эдийн засгийн форумд Монголын залуусаа төлөөлөн анх удаагаа оролсон түүхтэй. Тэрбээр тэрхүү түүхэн арга хэмжээнд хэрхэн оролцох боломж гарсан тухайгаа, тэндээс юуг олж харсан болон дэлхий нийтийн чиг хандлага хаашаа чиглэж буйг анхаарсан талаараа сонирхууллаа.

Энэ үеэр "Али баба"-г үндэслэгч Хятадын тэргүүн бизнесмэн Жак Ма-гийн хойхно зогсож зургаа авахуулах боломж олдсон тухайгаа ч дуулгаад авав. Түүний ярианаас харвал дэлхийн Эдийн засгийн Форумд оролцогчид Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын талаар, дэлхийн эдийн засгийн ирээдүйн чиг хандлагын талаар ярилцаж байхад энэ арга хэмжээнд оролцсон жирийн нэгэн Монгол залуу эндээс юуг олж авах Монгол улсдаа юуг нь импортлохоо мэдэхгүй аргаа бараад гайхширч зогссон тухайгаа хөгжилтэй түүх хүүрнэсэн юм.

Аж үйлдвэрийн анхны хувьсгал машинт үйлдвэрлэлээс хойш хүн төрөлхтөн цахилгаанжилтийн хувьсгал, компьютерийн хувьсгалыг аль хэдийн хийж одоо дөрөв дэх хувьсгалынхаа гараан дээр ирээд байгаа энэ үед дэлхийн томчуудтай мөр дэрэгцэн эдийн засгийн форумд оролцсон Монгол залуугаар эрдэнэтчүүд бахархаж байлаа.

А.Ундрал эндээс ирэхдээ өөрийнхөө хэмжээнд аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал бол "Эргэх холбоотой хариуцлагатай Манлайлал" байх болно гэж ойлгосон байна. Түүний хувьд Даосын эдийн засгийн форумд оролцох эрхийг "Бидэнд манлайлагч алга, манлайлагчдын хомсдол бидэнд нүүрлэж байна" хэмээн бичсэн өргөдлөөрөө авч байжээ.

"Өнөөдрийн Монголын залууст "Манлайлал", "Хамтын ажиллагаа" гэсэн хоёр ойлголт алга. Дэлхийн аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалыг Хамтын ажиллагааны хүрээнд хийх болно. Монголд ч ялгаагүй. Тиймээс Монголын залууст боломж олго.

Одоогоос хэдэн мянганы тэртээ аугаа их эрдэмтэн Архимед "Надад тулах цаг өг. Тэгвэл би дэлхийг эргүүлье" хэмээн уулга алдаж байсан бол өнөөдрийн Монголын залууст тулах цэгийг нь өгөөч. Бид Монголыг эргүүлье, өөрчилье" хэмээн хэлснээр энэ удаагийн "Inspired Erdenet " арга хэмжээ албан ёсоор эхэлсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ