Өрсөлдөөний тухай хуулийг олон нийтэд таниулах комикс номын II цуврал гарлаа
2021.03.19
Хууль, эрх зүй

Өрсөлдөөний тухай хуулийг олон нийтэд таниулах комикс номын II цуврал гарлаа

Өрсөлдөөний тухай хууль нь аж ахуй эрхлэгчдийн зах зээлд өрсөлдөх таатай нөхцөлийг бүрдүүлэх, аж ахуй эрхлэгчдийн өрсөлдөөнийг дэмжих, өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, аж ахуй эрхлэгчдийн өрсөлдөөний эсрэг чиглэсэн аливаа үйлдлийг хориглох зэргээр шударга, нээлттэй зах зээлийг бий болгох, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад чухал ач холбогдолтой онцлог хууль юм. 

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Өрсөлдөөний тухай хуулийн хийгдлийг арилгах, сайжруулах зорилгоор Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад байна. 

Энэхүү комикс ном нь хуулийг батлах, хэрэгжүүлэхэд оролцогч талуудад тус хуульд орж буй гол өөрчлөлтүүд, хуулийн талаарх ерөнхий ойлголт, мэдээллийг зурган байдлаар ойлгуулах зорилготой юм. 

Хэрэглэгч таныг энэхүү комикс номоос Өрсөлдөөний тухай хуулиар зохицуулах асуудал, хуулийн шинэчилсэн найруулгад орсон нэмэлт, өөрчлөлтийн талаарх өргөн хүрээг хамарсан мэдлэг, мэдээллийг шинэлэг байдлаар олж авна гэдэгт бид итгэлтэй байна. 

ШИНЭ МЭДЭЭ