ШӨХТГ хөл хорионы үеэр ҮНИЙН ХӨӨРӨГДЛИЙГ хянах ажлын хэсэг байгуулжээ
2021.04.08
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

ШӨХТГ хөл хорионы үеэр ҮНИЙН ХӨӨРӨГДЛИЙГ хянах ажлын хэсэг байгуулжээ

Энэ сарын 10-25-ны хооронд хатуу хөл хорио тогтоож, иргэн бүрд 300 мянган төгрөгийг олгох Засгийн газрын шийдвэр гарсан.

Үүнтэй холбоотойгоор үнийн хөөрөгдөл, үгсэн хуйвалдаж үнэ тогтоох байдлыг хянан шалгах ажлын хэсгийг байгуулсан талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ мэдээллээ.

Иргэд 115 дугаарт холбогдож мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын фэйсбүүк пэйж рүү үнийн хөөрөгдлийн талаар мэдээлэх боломжтой.  Түүнчлэн Ибаримт апп ашиглан барааныхаа үнийг нэмсэн дэлгүүрийн зургийг, бараа бүтээгдэхүүний зурагтай хавсарган ШӨХТГ-т мэдээлэх боломжтой аж.

ШИНЭ МЭДЭЭ