Хүчит Шонхор захын удирдлагуудад кассын машинтай болж, заавал НӨАТ-ын баримт өгдөг болохыг даалгажээ
2021.04.12
Эдийн засаг, Худалдаа

Хүчит Шонхор захын удирдлагуудад кассын машинтай болж, заавал НӨАТ-ын баримт өгдөг болохыг даалгажээ

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ болон албаны бусад хүмүүс Хүчит Шонхор захад ажиллажээ. Учир нь өнгөрсөн сараас махны үнэ кг тутамд 2000 орчим төгрөгөөр өссөн.

Б.Бат-Эрдэнэ дарга  “Хүчит шонхорт үнэ хөөрөгдөөд байна. Бид Хүчит шонхороос авдаг гэж бараг бүх зах худалдааны төвийнхөн хэлж, баримт үзүүллээ. Хүчит шонхорын удирдлагуудтай уулзлаа. Үүрийн 5 цагаас эхэлдэг бөөний төвд хэдхэн ченж бүх махыг хамгийн хямдаар бөөндөн авч, бусад худалдааны төвүүдэд дамжуулан худалдаалж байгааг хэлж байна.

Дамлан худалдаалахгүй, үнэ хөөрөгдүүлэхгүй байх арга хэмжээ авах, дотоодын хяналтыг сайжруулж ажиллах, эрүүл ахуйн стандартыг мөрдөн ажиллахыг даалгалаа. Мөн энэ сарын 15-ны дотор кассын машинтай болж, иргэд хэрэглэгч, худалдан авагчдад заавал төлбөрийн баримт олгож байх албан даалгаврыг өглөө” гэв.

ҮСХ-ноос мэдээлснээр хоёрдугаар сард хонины, ястай мах 1 кг нь дунджаар 9034 төгрөг байжээ. Харин гуравдугаар сард 11 мянган төгрөг болж, одоо ч энэ хэвээр байна. Өнгөрсөн оны өдийд хонины ястай махны үнэ 9694 төгрөг байсан юм.

ШИНЭ МЭДЭЭ