Нийслэлийн 6 дүүрэгт хяналт, шалгалт хийлээ
2021.04.14
Эдийн засаг, Худалдаа

Нийслэлийн 6 дүүрэгт хяналт, шалгалт хийлээ

2021.04.13-ны өдөр Улаанбаатар хотын 6 дүүргийн нутаг дэвсгэрт, хяналт шалгалтын ажлын хэсэг 31 зах, худалдааны төв, хүнсний дэлгүүрүүдэд ажилласан байна.

Улсын байцаагчийн 2021.04.13-ны өдрийн 32 дугаар албан шаардлагаар Хүнс, ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, хувь хүн, хуулийн этгээдэд хүнс болон ачаа тээврийн үнэ тарифыг ямар нэгэн гэрээгүйгээр үгсэн хуйвалдаж үнэ тогтоохгүй байх, ачаа тээврийн үнэ тарифыг оролцогч талууд гэрээний үндсэн дээр үнийг хөөрөгдүүлэхгүйгээр харилцан тогтоох, хүнс, ачаа тээврийн үйлчилгээндээ ямар нэгэн болзол, тулгалт, хясан боогдуулах хязгаарлалтыг хийхгүй байхыг анхааруулсан.

Баянзүрх дүүргийн Таравлин хотхонд байрлах “Эл эф си” супермаркетад “Апу дэйри” ХХК-ийн Дээж сүүг 3200 төгрөгөөр худалдаалж байна гэсэн гомдлын дагуу тус супермаркетийн үнэ тарифт хяналт шалгалт хийлээ. Тус супермаркет нь “Апу дэйри” ХХК-аас Дээж сүүг 2021.03.11-ний өдөр 2580 төгрөгөөр, 2021.04.03-ны өдөр 2830 төгрөгөөр тус тус худалдан авсан байх ба үйлдвэрлэгч компанийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн тул “Эл эф си” супермаркетаас үнийн хөөрөгдөл үүсгээгүй талаар гомдол гаргагчид утсаар хариу мэдэгдсэн.

"Хэрэглэгчийн мэдээллийн төв”-д 2021 оны 4 дугаар сарын 13-ны өдрийн 17.00 цагийн байдлаар нийт 80 иргэнээс гомдол, мэдээлэл ирүүлсэн байна. Үүнээс 115 утсанд 59, чатботод 12, Ибаримт апликэйшнээр 9 гомдол тус тус ирсэн байна. Үүнээс 63 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч, 9 хэрэглэгчийн гомдлыг холбогдох газруудад шаардлага тавьж шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн, 18 иргэний өргөдөл гомдол хянан шалгах шатанд байна.

Ирсэн гомдол, мэдээллийг салбараар нь ангилж үзвэл банк, банк бус санхүүгийн байгууллага, ломбард 6, худалдаа үйлчилгээ 8, хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт 27, харилцааны холбоо 11, контор 1, СӨХ 4, НӨАТ 3, түрээс 3, цахим, худалдаа, үйлчилгээ 6, эрүүл мэнд 2, бусад асуудлаар 9 гомдол байна.

Ирсэн дуудлагыг агуулгаар нь үзвэл харилцаа холбооны оператор компаниудын төлбөртэй холбоотой, хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотой, банк болон ломбардтай холбоотой, худалдаагаар бараа бүтээгдэхүүн аваад хохирсон, цахим, худалдаа, үйлчилгээ, орон нутагт бараа бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотой, замын үүдын карго тээвэртэй холбоотой, худалдаа үйлчилгээний газруудын үйлчилгээтэй холбоотой, гомдлууд тус тус ирсэн байна.

ШИНЭ МЭДЭЭ