Тээврийн жолооч нар үндэслэлгүй үнээ нэмж байна
2021.04.13
Эдийн засаг, Худалдаа

Тээврийн жолооч нар үндэслэлгүй үнээ нэмж байна

ШӨХТГ-аас БНХАУ-аас тээвэрлэж буй тээврийн үнэ хөөрөгдөлтэй холбоо бүхий асуудлуудыг УОК болон Монгол Улсын Шадар сайдад танилцууллаа.

Өмнө нь 6000-7000 юанийн ханштай байсан тээврийн үнэ 25000-35000 болж огцом өссөн, өнөөдөр ирж байгаа мэдээллээр зарим тээврийн жолооч нар 26 сая төгрөг болгож үнэ хөөрөгдөж байгаа тухайг танилцууллаа.

Цаашдаа авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Шадар сайдын 2020.12.14-ны өдөр гаргасан 157-р тушаалаар байгуулсан ажлын хэсгийн ажлыг эрчимжүүлэх, шаардлагатай тохиолдолд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар -аас ажлын хэсэг гарган Замын-Үүдэд томилолтоор ажиллуулах, ЗТХЯ-нд галт тэрэгний давтамжийг нэмэх, тээврийг галт тэргээр хийлгэж эхлэх асуудлуудыг судлан шийдвэрлэх үүрэг даалгаврыг Монгол Улсын Шадар сайдаас өглөө.

Мөн жолооч нарын группт тавигдсан Замын Үүд дотроо 10 сая төгрөгнөөс буулгаж болохгүй гэх яриаг гаргасан жолоочид зөрчлийн хэрэг нээхээр ажиллаж байна.

ШИНЭ МЭДЭЭ