ШӨХТГ-аас хяналт шалгалт хийсээр байна
2021.04.26
Хүний эрх

ШӨХТГ-аас хяналт шалгалт хийсээр байна

Тус газраас 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотын 6 дүүрэгт 3 ажлын хэсэг нийт 34 зах, хүнсний дэлгүүр, худалдааны төв, Сүхбаатар, Баянгол дүүргийн 3 эмийн санд хяналт шалгалт хийж ажилласан байна.

2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 07 цагаас 04 дүгээр сарын 25-ны өдрийн 07 цагийн хооронд УБ хот руу орон нутгаас МЭХЦХЦ-ээр 88.76 тн мах шалгагдаж нэвтэрснээс 36.46 тн нь худалдааны зориулалтаар, 0.2 тн нь хувийн хэрэгцээнд, 27.1 тн нь нөөцөд, 25.0 тн нь экспортод зориулж нийлүүлэгдсэн бөгөөд нядалгааны зориулалтаар амьд мал 109 нэвтэрчээ.

Түүнчлэн цахим орчинд иргэний байрлуулсан мэдээллийн дагуу “Үлэмж гросерс” ХХК-ийн “Гүүд прайс-3” сүлжээ дэлгүүрт зарагддаг коксны гурилны хаяг шошгоны мэдээллийг тус салбарын хяналтын ажилтнаас авч, 2021.04.26-ны өдөр тайлбар мэдээллийг албан бичгээр ШӨХТГ-т хүргүүлэхийг даалгасан байна.

Мөн амны хаалт, гар ариутгагч бодис, спиртний үнийг тогтвортой байлгах, зохиомол хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр
Баянгол дүүргийн НОБО, Сүхбаатар дүүргийн “Далай тун”, “Сэргэгч” эмийн сан зэрэг 3 эмийн сан хяналт шалгалтад хамрагдлаа.

Нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч шингэн, спиртны нөөц хангалттай, үнэ тогтвортой байна. Дархлаажуулагч бүтээгдэхүүний хувьд витамин С нийлүүлэлт багасаж, өдөр өдөртөө бага хэмжээгээр авч худалдаалж байна.

ШИНЭ МЭДЭЭ