Монгол Улсын хүн амын 21.3 хувь нь хүнс тэжээлийн дутагдалтай байна
2021.05.25
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Монгол Улсын хүн амын 21.3 хувь нь хүнс тэжээлийн дутагдалтай байна

ШӨХТГ-аас Монгол Улсад тулгамдсан76асуулыг хөндөж, иргэдийг оролцож шийдэхийг уриалж, ажилласаар байна.

Энэ удаа хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамжийн асуудлыг хөндөж байна.

Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголтыг 

-Хангамж, хүрэлцээ

-Чанар, эрүүл ахуй

-Шим тэжээл гэсэн үндсэн гурван түвшинд авч үздэг. 

Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс жил бүр дэлхий дахины хүнс тэжээлийн нөхцөл байдал ямар байгаа талаар тайлан мэдээ боловсруулан гаргадаг. Энэ тайланд 2020 оны өлсгөлөнгийн зураглалд Монгол Улсын хүн амын 21.3 хувь нь хүнс тэжээлийн дутагдалтай байна хэмээн тодорхойлжээ. 

Харин манай улс дотоодын үйлдвэрлэлээрээ мах, махан бүтээгдэхүүний 98.8 хувь, төмс 99.6 хувь, гурил, гурилан бүтээгдэхүүн 82 хувь, хүнсний ногооны 42 хувийг бүрдүүлж байгаа бол бусад нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүдийг импортоор авч байна. 

Энэ асуудлыг шийдхэд иргэн бүрийн оролцоо чухал гэж ШӨХТГ-аас уриалж байна.

ШИНЭ МЭДЭЭ