2021.06.08
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

"Хүүхэд бол эрхэм хэрэглэгч" хамтарсан хяналт, шалгалт хийв

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас олон нийтийн дунд санал асуулга явуулж нэн тэргүүний тулгамдаж буй 76-н асуудлыг нэрлэсэн. Учир нь нэг иргэний гомдлыг шийдвэрлээд өнгөрөх биш тухайн асуудлыг дахин хэн нэгнээс ирүүлэхгүй байх нь чухал гэж үзсэн.

Монгол улсад тулгамдсан 76-ны асуудлын нэг болох ХҮҮХЭД ХЭРЭГЛЭГЧ асуудлыг энэ удаад хөндөж хамтарсан хяналт, шалгалт хийв.

Уг шалгалтад Чингэлтэй дүүргийн Тээврийн цагдаагийн алба болон иргэний төлөөлөл болох дуучин Ч.Уранхолбоо нар оролцов.  Иргэний төлөөлөл болох дуучин Ч.Уранхолбоо энэ өдөр ШӨХТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж хэрэглэгч, тэр дундаа ХҮҮХЭД ЭРХЭМ ХЭРЭГЛЭГЧ асуудлыг хөндөж хүүхдийн аюулгүйн орчин, хүнсний асуудалд анхаарал хандуулж ажиллав. Уг ажлын хүрээнд Лантуун дохио ТББ,  замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар 0 – 13 насны хүүхдээ тээвэрлэхдээ аюулгүйн суудалд суулгадаг эсэх, хүнсний жижиг дэлгүүр болон И март, Тэнгэр плаза болон бусад сүлжээ дэлгүүрүүдтэй танилцлаа.

Шалгалтын явцад томчуудыг /эцэг, эх/ хариуцлагатай байхыг уриалж хүнсний худалдаа эрхлэгч нарыг хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хүнс худалдан борлуулахгүй байх, хүүхдэд хүнсний аюулгүйн байдлын тухай зөвлөх, тусалдаг байхыг уриаллаа. Уг уриалгыг дэмжин ажиллах дэлгүүрийн худалдагч нарт ХҮҮХЭД ХЭРЭГЛЭГЧ цол тэмдэг олгодог байхаар шийдвэрлэлээ.

ШИНЭ МЭДЭЭ