Монгол улсад тулгамдаж байгаа нэг асуудал бол Хүнсний аюулгүй байдал
2021.06.17
Хүний эрх

Монгол улсад тулгамдаж байгаа нэг асуудал бол Хүнсний аюулгүй байдал

ШӨХТГ-аас Хүнсний аюулгүй байдалд иргэн бүр анхаарал хандуулж, хариуцлагатай байж шийдэл хайж, оролцохыг уриалж байна.

Аюулгүй хүнс гэдэг нь хор хөнөөл, гэмтэл, өвчин үүсгэх буюу эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэггүй хүнсийг хэлнэ.

1. Бохирдуулагч хүчин зүйлс
Хоол хүнсийг хэрэглэх явцад хүний биед хор хөнөөл учруулж болзошгүй хими, физик, биологийн биетүүдийг бохирдуулагч хүчин зүйлс гэнэ.
2. Физикийн бохирдолт
Хоол үйлдвэрлэл, савлалт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын явцад тоос шороо, тос будаг, шавьж мэрэгчийн ялгадас, шилний хагархай, төмрийн үртэс гэх мэт зүйлс бүтээгдэхүүнд орж бохирдуулахыг физикийн бохирдол гэнэ.
3. Химийн бохирдолт
Түүхий эд болон мал, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн нь пестицид, эмийн бодис, хүнд металл, бусад химийн хорт бодисоор бохирдохыг химийн бохирдолт гэнэ.
4. Биологийн бохирдолт
Хоол, хүнс үйлдвэрлэлийн халуун боловсруулалт болон түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалт, борлуулалтын горим алдагдсан, цэвэрлэгээ ариутгал дутуу хийгдсэн үед нянгаар бохирдохыг биологийн бохирдолт гэнэ. Үүнд:

  • Өвчтэй мал, амьтад тэдгээрийн бүтээгдэхүүнээр дамжин бохирдох
  • Архаг нян тээгч хүнээс хүнсний бүтээгдэхүүн бохирдох
  • Хоол, хүнс үйлдвэрлэл болон савлалт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын явцад халдвартай бохир зүйлээр дамжин хүнсний бүтээгдэхүүн бохирдох

undefined

Таны уншсан эдгээр хүчин зүйлс хүнсийг аюултай бүсэд оруулдаг. Иргэн та идэж ууж байгаа хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуй, шим тэжээлд үргэлж санаа зовдог байгаарай. Монгол Улсад тулгамдсан 76 асуудлыг шийдэхэд та оролц, шийд.

ШИНЭ МЭДЭЭ