13 бүлгийн ачаа тээврийн тарифыг нэмэгдүүлэхийг зөвшөөрсөн тогтоол баталлаа
2021.06.25
Эдийн засаг, Худалдаа

13 бүлгийн ачаа тээврийн тарифыг нэмэгдүүлэхийг зөвшөөрсөн тогтоол баталлаа

2021 оны зургадугаар хуралдаан 06-р сарын 24-ны өдөр ШӨХТГ-ын хуралдааны танхимд боллоо.

Хуралдаанаар “Улаанбаатар төмөх зам” ХНН-ийн ачаа тээвэрлэлтийн тарифын өөрчлөлт, 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт, мониторинг хийсэн тайлан, Агентлагийн 6 дугаар сард хийж гүйцэтгэсэн ажлын тайлан зэргийг хэлэлцүүлсэн.

Мөн Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын 2020-2025 оны дунд хугацааны бодлогын төслийг дэмжиж, ачаа тээврийн тарифын индексжүүлэлтийн судалгааг үндэслэн 13 бүлгийн ачаа тээврийн тарифыг нэмэгдүүлэхийг зөвшөөрсөн тогтоолын төслийг гишүүд 100 хувийн саналтайгаар дэмжиж, баталлаа.

ШИНЭ МЭДЭЭ