https 178
ШӨХТГ найман асуудалд хийсэн хяналт шалгалтын ажлын талаар мэдээлэл хийлээ
2021.07.01
Зам, Тээвэр

ШӨХТГ найман асуудалд хийсэн хяналт шалгалтын ажлын талаар мэдээлэл хийлээ

ШӨХТГ-ын 2021 оны 7 дугаар 1-ний өдөр дараах асуудлыг олон нийтэд мэдээлж, хэвлэлийн хурал хийлээ.

ТЕНДЕР

2021 оны эхний улирлын байдлаар ирүүлсэн нийт 176 гомдлын 78 нь захиалагч тендерийн баримт бичиг бэлтгэхдээ ТБОНӨХБАҮХАТ хууль зөрчсөн, 4 нь ТБОНӨХБАҮХАТ хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, 17 нь тендерийн оролцогч биш, 36 нь тендерт гомдол гаргах хуульд заасан хугацаа хэтэрсэн, 11 нь тендерийн нээлт хийсэн, 1 нь гомдлоо буцаан татсан, 4 нь гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр хийж байгаа худалдан авах ажиллагаатай холбоотой гомдол, 6 нь гомдлоо дахин гаргасан, 7 нь тендерийн хугацаа сунгуулах хүсэлт, 12 нь хянагдаж байна.

АЧАА ТЭЭВЭР

2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр тээвэр гүйцэтгэсэн 9 иргэн, 1 аж эрхлэгчдийг Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасны дагуу нийт хууль бус орлого болох 243,000,000 төгрөгийг хурааж, 3,000,000 төгрөгийн торгуулийг оногдуулах шийдвэрийг гаргалаа.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛД БУЮУ ҮНЭТ ЦААСНЫ ТӨВЛӨРСӨН ХАДГАЛАМЖИЙН ТӨВД ХИЙГДСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТ

1996-1999 онуудад Төв Ази, Монгол даатгал, Ард, Национал коммерц, Монгол бизнес, Монгол бизнес банкны 102-р салбар зэрэг банкууд дампуурахад тэдгээр банкуудад байршиж байсан үнэт цаасны зах зээлд оролцогч 77,628 харилцагчийн 730,351,767.61 төгрөгийн хувьцааны мөнгө, “Монголын хөрөнгийн бирж” ХК-аар дамжуулан тараалгахаар гэрээ байгуулсан хувьцаат компаниудын ногдол ашиг, ногдол хувийн тараагдаагүй үлдэгдэл болох 149,945 харилцагчийн 305,482,197.79 төгрөг, нийт 227,573 харилцагчийн 1,035,833,965.4 төгрөг эрсдэлд орсон байна. Уг эрсдэлд орсон мөнгийг барагдуулах талаар Засгийн газар, Төрийн өмчийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо болон Сангийн яамнаас шат дараалсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсний үр дүнд нийт 905,141,386 төгрөг шийдвэрлэгдэж, өнөөдрийн байдлаар эрсдэлд орсон дээрх хөрөнгөөс 130,692,579.40 төгрөг шийдвэрлэгдээгүй үлдэгдлийг ТУЗ-өөр хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх юм.

ХАЯГ ШОШГО БА ЗӨГИЙН БАЛНЫ ХЯНАЛТ ШАЛГАЛТ

Зөрчил бүхий дотоодын үйлдвэрлэл эрхлэгч, сүлжээ дэлгүүрүүд, импортлогч аж ахуйн нэгжүүдэд хүнсний бүтээгдэхүүний сав баглаа, боодлын шошгололтыг холбогдох хууль тогтоомж, стандартад нийцүүлж ажиллах талаар зөрчил арилгуулах албан бичгийг хүргүүлж, зөрчлийг таслан зогсоож байна.

Хүнсний үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчид нь үйлдвэрийн аргаар боловсруулсан хиймэл бүтээгдэхүүнийг “Зөгийн бал” нэртэйгээр дотоодын зах зээлд нийлүүлж, худалдан борлуулж буй үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, журам стандартад нийцэж байгаа эсэхийг шалгах, дүгнэлт гаргах, зөрчлийг арилгуулах, хариуцлага тооцох, хуулийн хэрэгжилтийг хангуулахуулахаар “ГБТ трейдинг” /Газар шим/, “Баясах фүүдс” /Багро/, “Дөрвөн өлзий” /Видан/ ХХК-иудын үйл ажиллагаанд илэрсэн зөрчилд хялбаршуулсан журмаар Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 сая төгрөгийн торгуулийг ААН тус бүрт оногдуулсан.

ХҮЧИТ ШОНХОР ЗАХЫН ЭРҮҮЛ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ШАЛГАЛТ

“Нян судлал, эд зүйлсийн гадаргуугаас арчдас авч шинжилгээ хийх тухай” MNS 6410:2018 стандартын дагуу авсан 80 арчдасны шинжилгээгээр 62 арчдасны дээжид 2 төрлийн нян 50 см2-д Enterbacter spp, Esherichia coli илэрсэн. Бусад 18 арчдасны дээжид нян илрээгүй.

ЭМИЙН САНГИЙН ШАЛГАЛТ

Умифеновир 2020 он, 2021 оноос худалдаалагдаж эхэлсэн бөгөөд 6000 төгрөгөөр худалдан борлуулагдаж байгаагүй нь тогтоогдсон. Иймд иргэд, хэрэглэгчдэд үнэн зөв, бодит үнийн мэдээллээр хангах арга хэмжээг авлаа.

ШАТАХУУНЫ ШАЛГАЛТ

Хэрэглэгчийн гомдлын дагуу Петростар компанийн агуулах, жижиглэнгээр худалдан борлуулж буй АИ98 автобензины чанарт хяналт шалгалт хийгдсэн. Шалгалтаар ШТС-ын дээжээс механик хольц илэрсэн, стандартын шаардлага хангаагүй дүгнэлтийг МХЕГ-аас гарлаа. Түүнчлэн хэрэглэгчийн гомдолтой холбогдуулан Агентлагийн даргын удирдамжтай хяналт шалгалтыг газрын тосны бүтээгдэхүүнийг импортлогч, жижиглэн худалдаагаар худалдан борлуулж буй аж ахуй эрхлэгчдийн хүрээнд зохион байгуулж байна.

ЛИФТНИЙ ЧАНАР СТАНДАРТЫН АСУУДЛААР

Ажлын хэсгийн зүгээс Засгийн газрын 2018 оны 291 дүгээр тогтоолын хэрэгжилт хангалтгүй байгаатай холбогдуулан нийтийн эзэмшлийн орон сууцанд чанар, аюулгүй байдлыг хангаагүй цахилгаан шатыг суурилуулж иргэдийн амь нас, аюулгүй байдалд эрсдэл учирч байна гэж үзсэн.

ШИНЭ МЭДЭЭ