https 178
ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ БОЭТ-ийн эмч ажилчдад дарга тутам хэрэглэх хамгаалалтын хэрэгсэл өглөө
2021.07.05
Эрүүл мэнд

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ БОЭТ-ийн эмч ажилчдад дарга тутам хэрэглэх хамгаалалтын хэрэгсэл өглөө

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ БОЭТ-ийн эмч ажилчдад нэг удаагийн хамгаалалтын хувцас, амны хаалт, бээлий, дархлаа дэмжих бүтээгдэхүүнийг хүлээлгэн өглөө.

Цар тахал өдөр бүр нэмэгдэж байгаа энэ үед эмч ажилчдад хамгаалалтын хувцас хамгийн чухал хэрэгсэл бөгөөд нэг удаагийн хамгаалалтын хувцас 45-55 мянган төгрөгийн үнэтэй байдаг.

Нэг эмч үзлэг хийснээс 3 цагийн дараа хувцсаа солих шаардлагатай байдаг. БОЭТ-д 650 гаруй ажилтантай, зөвхөн эмчилгээ хийхээс гадна цэвэрлэгээ цагийн тариа хийх сувилагч нарт хамгаалалтын хувцас өмсөх шаардлага үүсдэг. Өнөөдрийн зохион байгуулсан үйл ажиллагааг Эрдэнэтийн “Х Boost”ТББ болон “ББ” сан хамтран зохион байгууллаа. Мөн цаашид шаардлагатай зүйлсээр тусалж байна гэдгээ илэрхийлсэн юм.  

ШИНЭ МЭДЭЭ