2021.07.20
Эрүүл мэнд

ШӨХТГ:Түргэвчилсэн оношлуур баталгаатай эсэхийг шалгана

Одоогоор иргэдээс нийслэлийн хэмжээнд болон орон нутаг руу нэвтрэхэд түргэвчилсэн оношлуур, тестээр шинжилгээ авч байгаа юм.

Тэгвэл энэхүү түргэвчилсэн оношлуурыг эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийн зүгээс PCR шинжилгээнээс зөрөхгүй, баталгаатай гэж мэдэгдэж байгаа ч ШӨХТГ-аас Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газартай хамтран энэ долоо хоногт эмийн сангууд болон эдгээр шинжилгээний цэгүүдэд  “Баталгаагүй оношлуур нь халдвар тараах эрсдэлтэй” хэмээн үзэж шалгалт хийнэ гэдгээ мэдэгдлээ.

ШИНЭ МЭДЭЭ