https 178
Ногоочдод чөлөөт худалдаа хийх боломжоор хангана
2021.08.18
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Ногоочдод чөлөөт худалдаа хийх боломжоор хангана

Хүнсний ногооны жижиглэн худалдаа эрхлэгчид худалдаа хийх боломжоор хангахгүй, төрийн зохицуулалт буруу байгаа тухай Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол ирүүлсэн.

Уг гомдлын дагуу газар дээр нь ажиллаж тус асуудал   Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан  “Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн байгууллагаас өрсөлдөөнийг хязгаарласан шийдвэр гаргахыг хориглоно” гэдгийг зөрчжээ.

Уг асуудлаар Агентлагийн дарга Б.Бат-Эрдэнэ “ Жижиглэн худалдааг битгий хаа. Төвлөрүүлэх тусам үнэ чинь нэмэгдэнэ. Хаах тусам хомсдол үүснэ. Худалдаа эрхлэлтэнд төр оролцох тусам л асуудал даамжирна. Хороолол дунд зараг л дээ. Иргэдэд хүрч үйлчлэх тусам л  таатай байна. Авто зам дээр машин түгжрээд байна гээд замын хажуу дахь худалдааг хааж болохгүй. Машинд зориулсан хот биш” хэмээн байр сууриа илэрхийлэв.

 Иймд ШӨХТГ-аас хүнсний ногоо тариалагч иргэд, өрх, ААН-үүдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжиж ногоочдод тулгараад буй талбайн асуудал, чөлөөт  худалдаа, цагийн хязгаарлалтад уян хатан байж  СОНГОХ  боломжийг олгох тухай саналыг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүргүүлсэн. Тус саналыг хүлээн авч  Улаанбаатар хотын Ерөнхий менежер НОК-ийг  2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хуралдуулж дараах шийдвэрийг гаргав.

Үүнд:

  • "Алтан намар -2021" хүнсний ногооны үзэсгэлэн худалдааг зохион байгуулж буй ажлын явцыг танилцуулж, ногоочдод тулгараад буй хүндрэлтэй асуудлуудыг шуурхай шийдвэрлэдэг байхыг  Нийслэл, дүүрэг, хороод  НЭГДСЭН ШИЙДЭЛД хүрэв.
  • Хүн ихээр төвлөрүүлэхгүйн тулд ногооны жижиглэн худалдаачдыг  хотхон, хороолол, байрны  дунд шинэ ургацын ногоо зарж болох бөгөөд тэднийг дэмжин ажиллахыг дүүрэг, хорооны засаг дарга нарт ҮҮРЭГ ӨГӨВ.
  • Архи, согтууруулах ундааны зөвшөөрөл олгохоос бусад жижиглэн худалдаа эрхлэлтийн асуудлыг Дүүргийн ЗДТГ-ын дэргэдэх "Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл" олгоно.   Өмнө нь ч ийм байсан, уг асуудлыг дахин сануулав. Тиймээс ногоочид “Алтан намар”  үзэсгэлэн худалдаанд заавал оролцох шаардлагагүй бөгөөд өөрийн хүссэн газарт худалдаа эрхлэх зөвшөөрөл авч болно гэсэн үг.  Худалдаа эрхлэхдээ өөрийн болон ойр орчмын газрын ариун цэврийг сахих, хог хаяхгүй,  ногоон байгууламж сүйтгэхгүй байх зэргийг мөрдөх юм.

Тус хуралд ШӨХТГ,  Нийслэлийн 6-н дүүргийн Засаг дарга, хэлтсийн дарга, нийслэлийн ХХААГ-ын дарга Д.Баянбат, НМХГ-ын дэд дарга Б.Алтантуяа болон холбогдох албаны хүмүүс оролцов.

ШИНЭ МЭДЭЭ