https 178
Дэлхий цахимд шилжсээр байна
2021.09.07
Хүний эрх

Дэлхий цахимд шилжсээр байна

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ энэ асуудлыг хөндөж, өөрийн цахим хуудаснаа бичсэн байна.

Монголд л цаасан мөнгө, биечлэн хураах байдал үргэлжилсээр. Товчооны орц, гарцаа цахимжуулж чадахгүй удлаа.Тэнд хүн ажиллуулах гэж цалин зарна. Шөнө, бас хүйтний улиралд дулаан байлгах гэж тень ажиллуулна. Мөнгө хураахын тулд хэдэн км ч хамаагүй цуваа үүсгэж саатуулна. Хамгийн аймаар нь энэ үйлдэлдээ огтоос санаа зовохгүй. Яагаад гэдгийг үнэндээ ойлгохгүй удаж байна. Заавал бэлэн мөнгө авах сонирхол их байх шиг.

Товчоодыг төрөөс цахимжуулах гээд аргаа бараад төсөв батлаад байх хэрэггүй юм байгаан. Хувийн бизнес эрхлэгч мэдээлэл технологийн компаниуд бараг сардаа багтаагаад хийчих ажил. Төрийн холбогдох байгууллагаас хийх эрхийг нь өгчих. Товчоодын орц, гарцыг улсын хэмжээнд цахимжуулж иргэдэд төвөг удахгүй түргэн шуурхай үйлчилж байх асуудлаар Зам, тээврийн хөгжлийн яам болон Зам тээврийн хөгжлийн төвд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар -аас хандаж байна. Нийтийн эрх ашгийн төлөө цөөнхийн эрх ашгийг хөндөхөөс өөр аргагүй.

ШИНЭ МЭДЭЭ