Шатахуун борлуулагч компаниудын нөөцийг шалгах хяналт шалгалт үргэлжилж байна
2021.09.21
Уул уурхай, Ашигт малтмал

Шатахуун борлуулагч компаниудын нөөцийг шалгах хяналт шалгалт үргэлжилж байна

Сүүлийн өдрүүдэд жолооч нарыг бухимдуулж байгаа нэг асуудал бол шатахууны хомсдол. Хэдийгээр холбогдох газраас нь шатахууны нөөц хангалттай гэж байгаа ч бодит байдал дээр эсрэгээрээ байна. Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ дараах мэдээллийг бичжээ.

Өчигдөр шалгагдсан компаниудын хувьд нөөцийн савандаа бага хэмжээний нөөцтэй байсныг тогтоосон. Мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 

  • Шатахууныг авахын тулд түгээгчид 20000 төгрөгний хахууль өгсөн гэх нэр бүхий шатахуун түгээгүүртэй холбогдох...
  • Шатахууныг дамлан худалдаалж шаглаж байгаа гэх... мэдээллийг авч цагдаагийн байгууллагат хандаж байна.

Төрийн зохицуулалттай ч юм шиг, зохицуулалтгүй ч юм шиг байдалд аж ахуйн нэгжүүд 30 жил туйлдлаа. Салбаруудаа төрийн зохицуулалттай, зохицуулалтгүй гэж хуваагаад жинхэнэ утгаараа явмаар байна.

Түүнчлэн үйлдвэрлэгч, импортлогч хоёрын хооронд маш том хөгжлийн ялгаа оршино. Үйлдвэрлэгч биш орны зовлонг шатахуун, хүнс, барилга гээд олон зүйл дээр Монгол хүн амсаж байна. Шатахууныг тээвэрлэж авч ирдэг нь үнэн. Нийлүүлэлт дээр тасалдал үүсэхэд бензингүй автомашинууд л үлдэнэ. Шалгалт хийгээд ч хоосон нөөцийн савтай клонкуудыг яаж ч чадахгүй. Торгоод ч нэмэргүй. Тэглээ гээд шатахуун нь орж ирэхгүй бол таг зогсоо. Тиймээс аргацаалгүй сууриар нь зоригтой шийдэх цаг иржээ.

Төрийн зохицуулалттай салбар юм бол нөөцлөлт, худалдаалалт, нийлүүлэлт гээд төр өөрөө бүгдийг хийх хэрэгтэй. Үнээ ч барь.
Төр зохицуулахгүй ээ зах зээлийн зарчмаараа яв гэвэл үнийг чөлөөлж нийлүүлэлт дээр тусгай зөвшөөрөл нэрээр хаалт тавиад байх хэрэггүй. Аж ахуйн нэгжүүд жинхэнэ утгаараа өрсөлдөг. Нийлүүлэлтээ ч өөрсдөө олж ирээд борлуулалтаа хийг. Саармаг байдал өнөөдрийн үр дагаварыг авч ирж байна. Зах зээлийг нь чөлөөлж өгөөд жамаар нь хөгжүүлэх хэрэгтэй.

Монгол шиг машиндаа суучихаад бензинээ хийлгэж цонхоороо төлбөрөө төлдөг орон бараг байхгүй. Энэ үйлчилгээндээ өөрсдөө мөнгөө төлж байгаагаа мэддэггүй. Таныг машиндаа сууж цонхоор төлбөр төлөх ажлын байрыг ШТС болгон дээр 4-5 хүн хариуцаж ажиллана. Үүний ард цалин, халаалт, ус, дулаан, татвар гээд том зардал явна. Хэрэглэгч та үүнийг худалдан авч байгаа литр тутамдаа төлдөг. Смарт хэлбэрт шилжихэд литр тутмаас энэ зардал танагдана.

ШИНЭ МЭДЭЭ