https 178
Эрдэнэт хотноо зохион байгуулсан “ШИЛЭН СӨХ” танилцуулга, уулзалт, хэлэлцүүлэг амжилттай өндөрлөлөө
2021.10.25
Хүний эрх

Эрдэнэт хотноо зохион байгуулсан “ШИЛЭН СӨХ” танилцуулга, уулзалт, хэлэлцүүлэг амжилттай өндөрлөлөө

Орхон аймгийн ЗДТГ-ын санаачилгаар "ШИЛЭН СӨХ" үйл ажиллагааг орон нутагтаа нэвтрүүлэх уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн зорилго нь иргэдийн СӨХ-д төлдөг төлбөр хаана, юунд зарцуулагддаг, СӨХ ямар үйл ажиллагаа эрхэлдэг, оршин суугчид гомдлоо хэрхэн өгөх вэ зэрэг олон асуудлыг нэг дор шийдвэрлэх юм.
Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны дүнд “ШИЛЭН СӨХ” санаачилгыг хэрэгжүүлж байна.

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ:

Манай байгууллагын хувьд "Монгол улсад тулгамдсан 76 асуудал" хөтөлбөрийн хүрээнд бид СӨХ-той холбоотой асуудлыг технологийн дэвшил ашиглан IT компаниуд, иргэд, оршин суугчидтай хамтран шийдвэрлэхээр зорьж байна. "Шилэн СӨХ" санаачилгын хүрээнд иргэд маань технологийн компаниудын санал болгож буй шийдлийг судалж сонгон асуудлаа хамтран шийдвэрлэх нь чухал байна 

гэдгийг онцоллоо.

ШИНЭ МЭДЭЭ