Б.Бат-Эрдэнэ: Импортын бус үйлдвэрлэлийн орон болоё гэвэл дотоодын үйлдвэрлэлээ төрөөс бодлогоор дэмжих ёстой
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар Монгол улсад аж ахуй эрхлэгчдийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглон хязгаарлах, өрсөлдөөнийг зохицуулах замаар хэрэглэгчийг чанартай бараа, ажил үйлчилгээгээр хангаж, тэдний эрхийг хамгаалахад гол зорилгоо чиглүүлэн ажилладаг Засгийн газрын тохируулагч агентлаг юм. Анх Засгийн газрын 2004 оны 222 дугаар тогтоолоор Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар нэртэйгээр байгуулагдсан цагаасаа хойш олон дарга нарын нүүрийг үзэж, зорилго, чиглэлийнхээ дагуу олон асуудлын гарц, шийдэл дээр ажиллаж, олон нийтийн зүгээс ирэх шүүмж, зэмлэлийг ч чамлахааргүй сонссон байгууллага.
Харин өнгөрсөн 2020 оны наймдугаар сард ШӨХТГ-ын даргаар Б.Бат-Эрдэнийг томилон ажиллуулж байна. Тэрээр МАН-ын НАМЗХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, JCI Олон улсын байгууллагад ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол улсын Шадар сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байснаас гадна 2015 онд МХЕГ-ын дэд даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож байсан аж. Харин 2018 онд ЗГХЭГ-ын дэд даргаар ажилласан. Тэрээр 1999 онд Улаанбаатар их сургуулийг түүх судлаач мэргэжлээр төгссөн. Мөн БНСУ-ын Корейн Айр компанийн дэргэдэх академийг агаарын тээврийн мэргэжилтнээр төгсжээ.
Тэрээр ШӨХТГ-ын дарга болоод хэд хэдэн томоохон ААН-үүдтэй холбоотой мэдэгдлийг зоригтой хийж байсан. Ерөөсөө хуурай сүүг найруулаад л цэвэр сүү гээд зарж байдаг. Үйлдвэрийн аргаар зөгийн бал гаргаж авчихаад, зөгийн аж ахуйн бараа, бүтээгдэхүүний дэргэд хямд үнэ хэлээд тавьчихдаг. Энэ бол яг нэмүү өртөн шингээн, баялаг бүтээдэг үйлдвэрлэгчдийг элгээр нь хэвтүүлдэг зүйл гэдгийг илэрхийлж байснаас гадна, үүнтэй тэмцэхээс л ажлаа эхэлсэн гэж хэлж болно.
Тэрээр, хамгийн гол нь, манай улс 780 гаруй хуультай, 2000 гаруй УИХ-ын тогтоолтой. 2000 гаруй эрх зүйн акттай. Нийлээд 5000 орчим болж байгаа юм. Зөвхөн архи зардаг дэлгүүр гэхэд 29 акт дамжиж байж худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлөө авч байна. Өөрөөр хэлбэл энэ олон бичиг сачиг, зөвшөөрөл, батламж зэргээс болж бизнес хийхэд хүнд байна. Тийм учраас илүү дутуу давхардсан бичиг цаасны асуудлыг болиулах, энэ чиглэлд дата анализ хийх хэрэгтэй байгаа юм. Үүнийг хамгийн чухал ажилд тооцон зорьж ирсэн. Ерөөс том зургаараа эдийн засаг хөгжихгүй байгаа асуудлыг гол зангилаа нь энд бий гэж онцолдог.
Тийм ч учраас улс эх оронд тулгамдсан олон асуудлаас түүвэрлэж 76 асуудлыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас гарган тавьж, УИХ, Засгийн Газар, мэргэжлийн байгууллагуудтай хамтран шат дараатай шийдвэрлэхээр ажиллаж байна. Нэг иргэний гэхээсээ илүү нийтийг хамарсан, нийгэмд тулгамдаж буй гомдол санал иргэдээс их ирдэг. Тиймээс иргэдийн дунд санал асуулга явуулж, мэргэжилтнүүдийн санал дүгнэлттэй нэгтгэн 76 асуудлыг онцолж ажиллаж байгаа нь сайн талтай юм.
Түүний санаачилсан “Монгол Улсад тулгамдаж буй 76 асуудал” төсөл амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд төслийг үр дүнд хүргэхэд иргэн бүрийн оролцоо чухал бөгөөд шийдвэрт таны дуу хоолой тус дэм болох учиртай гэдгийг Б.Бат-Эрдэнэ дарга иргэд олон нийтэд уриалсаар байгаа.
Энэ төслийн хүрээнд “Хүнсний мах”-ны талаарх асуудал хөндөгдөж, хяналт шалгалтууд шат дараалалтай хийгдсэн. Тодорхой зорилгууд тавигдсан.
Үүнд:
- Аймаг бүрд дор хаяж нэг стандартын шаардлага хангасан мал нядалгааны газар байгуулах тал дээр төрөөс дэмжлэг, тусламж үзүүлэх, тусгай зөвшөөрөл олгох.
- Мал нядалгааны газраас зах зээлд нийлүүлэгдэж байгаа бүх махыг зөвхөн стандартын шаардлага хангасан, зориулалтын, хөргүүртэй тээврийн хэрэгслээр тээвэрлэдэг болгох.
- Махны худалдаа эрхлэгчид мал нядалгааны газартай аж ахуйн нэгжээс шууд захиалга хийж, эсвэл махны тээврийн зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс шууд захиалга хийж мах авдаг тогтолцоог бүрдүүлэх.
- Махны ил, задгай худалдааг хориглох, төрөлжсөн махны зах, худалдааны төв нь битүүмжлэлтэй хөргүүр дотроос махыг борлуулдаг болгох зорилго тавьсан байна.
Дээрх арга хэмжээг авсанаар дараах асуудлууд шийдвэрлэгдэх юм.
- Махны зах зээл өрсөлдөөний зарчмаар хөгжих боломжтой болно.
- Махнаас үүдэлтэй хэрэглэгч хохирох эрсдэл буурна.
- Хэрэглэгч стандартын шаардлага хангасан мах хэрэглэх боломжтой болно.
- Энэ салбар дахь далд эдийн засаг бүхлээрээ ил болж албан ёсны болно.
- Татварын орлого нэмэгдэнэ.
- Малчид малаа тодорхой төлөвлөгөө, тооцоотойгоор эдийн засгийн эргэлтэд оруулах бүрэн боломжтой болж, малчдын хѳдѳлмѳр эдийн засгийн эргэлтэд орох суурь бий болно.
- Зах зээлд эрүүл, цэвэр мах нийлүүлэгдэнэ гэж харж байгаа.
гэсэн хараа зорилготой ажиллаж байгаа.
Мөн иргэдээс ирдэг гомдлын дийлэнх хувийг эзэлдэг СӨХ-тэй холбоотой асуудал ч шийдэх ёстой 76 төсөлд орсон. Энэ асуудлын талаар иргэдээс Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр, хураамж, зарцуулалт, хяналт тодорхойгүй, СӨХ ус, цахилгаан тасалж байгаа тухай, СӨХ-ны дундын өмчлөлийн засвар үйлчилгээ, Хууль бусаар СӨХ байгуулсан, СӨХ-ийг солих шаардлагатай тухай, Орон сууцны засвар, үйлчилгээ үзүүлж буй компани СӨХ-ны үйл ажиллагаа явуулж байгаа талаар гомдол их ирдэг. Үүнийг шийдвэрлэхээр “Шилэн СӨХ” болгох ажил яригдаж, улсын хэмжээнд бүртгэлтэй 1500 гаруй СӨХ-ны үйл ажиллагаагаа олон нийтэд ил тод байх тогтолцоо хялбаршиж ажил хэрэг болж байна. Энэ мэт ШӨХТГ-т хийгдэж байгаа ажил чамлахааргүй бий.
Түүнчлэн Цар тахалын үед ЖДҮ эрхлэгчидээ дэмжих, эдийн засгаа аврах ажилд ч тодорхой хэмжээгээр оролцож төр, хувийн хэвшлийн харилцааг нэгтгэж чадаж байна. Тодруулбал Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Зээлийн батлан даалтын сан, Жижиг, дунд үйлдвэрийн газар/SME Agency of Mongolia/, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв хамтарсан ажлуудыг хийж байна.
Хамгийн их ажлын байрыг хадгалъя гэвэл ЖДҮҮ бизнесийг хамгаалах, хамгийн их ажлын байрыг бий болгоё гэвэл бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих ёстой
Ууулзалтын үеэр бичил, жижиг дунд бизнес эрхлэгчид зөвшөөрөл, батламж гэх үйл ажиллагаа эхлэхийг зөвшөөрөл авч эхлүүлдэг системийг халж, харин эцсийн бүтээгдэхүүний хяналтыг хийх системийг бий болгох хэрэгтэй. Зөвшөөрөл, батламж нэрээр бичил, жижиг дунд бизнес эхлэх боломжийг хааж байна. Төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоогүй байдал, төрийн албан хаагчдын үзэмжээр асуудалд ханддаг нь хамгийн их бэрхшээлийг бий болгодог гэдгийг хэлж байна. Хамгийн их ажлын байрыг хадгалъя гэвэл ЖДҮҮ бизнесийг хамгаалах, хамгийн их ажлын байрыг бий болгоё гэвэл бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих ёстой гэдгээ илэрхийлсэн.
ШӨХТГ үнийн өсөлт, шатахууны хомстол, хүүхдийн үдийн цайтай холбоотой, сургууль цэцэрлэгийн хажуу дахь зам дээр машин тавьдаг асуудал зэрэг иргэдээс ирсэн маш олон гомдол, саналд анхаарлаа хандуулан ажиллаж байгаагаас гадна зөрчил илэрсэн хэд хэдэн томоохон компаниудыг торгууль ногдуулсан нь зөрчил гаргадаг Аж ахуй нэгжүүдэд цочроо өгч чадсан юм.
Энэ мэт олон асуудалд том, жижиг гэлтгүй анхаарч байгаагийн нэг илрэл нь өнгөрсөн намар Чингэлтэй дүүрэгт байрлах Ялалтын талбай дээрх шинэ ургацын хүнсний ногоо худалдаалж буй ногоочид нэг асрыг өдрийн 60000 төгрөгөөр түрээсэлж байсныг болиулж, ногоочдод түрээсгүйгээр талбай гаргаж өгөхөөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүсэлт хүргүүлж, амжилттай эцэслэн шийдвэрлүүлж чадсан билээ. Түүнчлэн ШӨХТГ дараах хуулийн хэрэгжилтийг хангуулахад зорилт тавьж ажилладаг.
- Өрсөлдөөний тухай хууль,
- Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль,
- Зар сурталчилгааны тухай хууль,
- Зөрчлийн тухай хууль,
- Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль
Мөн төрийн үйлчилгээг орон нутаг, анхан шатны нэгжид хүргэх зорилт тавин ажилладаг юм. Уг ажлыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан дэмжиж орон нутагт ШӨХТГ-ын Улсын байцаагчтай байх шийдвэр гаргаж, 21-н аймгийн Засаг дарга нартай байгуулсан үр дүнгийн гэрээнд тусгасан нь бас нэг дэвшил боллоо.
Энэ намрын чуулганаар Зөрчлийн тухай, Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөгдсөн. Үүний дагуу тус байгууллагаас дээрх хуулиудын өөрчлөлтөд тусгах гол зүйл, заалт дээр анхаарч ажиллаж байгаа.
Түүнчлэн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь гадаад улсад суугаа монгол иргэд болон монгол улсад суугаа гадаад иргэд бараа, ажил, үйлчилгээ худалдан авснаас үүссэн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомж зөрчсөн асуудлын талаарх өргөдөл, гомдлыг оновчтой гаргах, түүнийг аж ахуй эрхлэгч болон хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллага хурдан шуурхай шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлж ХИЛ ДАМНАСАН ХЭРЭГЛЭГЧИЙН ГОМДОЛ-ыг хүлээн авч ажиллаж байгаад иргэдийн зүгээс талархалтай хандаж байна.
ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ:
ШӨХТГ-ын даргаар томилогдоод жил гаруй хугацааг үдэж буй тэрээр саяханы нэг ярилцлагадаа:
ШӨХТГ-ын дарга бол миний шунаж очсон албан тушаал. ААН, бизнес эрхлэгчид хөгжих, эдийн засаг тэлэхэд хамгийн чухал нөлөөтэй энэ агентлагийг олон улсын түвшинд нь ажиллуулъя гэж зорьж, хүсэж ирсэн. Яг ирээд төлөвлөсөн төлөвлөгөөнийхөө дагуу өнөөдөр ажиллаад явж байгаа. Энэ агентлаг нэг талдаа өрсөлдөөн, нөгөө талдаа хэрэглэгчдийн асуудлыг барьдаг, хэцүү нюанстай. Хэрэглэгчээ хэт бодчихвол ААН-үүдийн, ААН-үүдээ хэт бодчихвол хэрэглэгчдийн эрх ашиг зөрчигдөх гээд байдаг. Энэ балансыг маш сайн барих ёстой.Энэ зарчмын дагуу ажиллаж байна гэдгээ илэрхийлжээ.
Түүний хувьд Импортын бус үйлдвэрлэлийн орон болоё гэвэл дотоодын үйлдвэрлэлээ төрөөс бодлогоор дэмжих. Төрийн худалдан авалтын хамгийн багадаа 25-аас доошгүй хувийг заавал дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор худалдан авахаар хуульчилж өгөх хэрэгтэй. Мөн Төр хувийн хэвшлийн хийх ажлыг хийгээд баймааргүй байна. Төрөөс авах үйлчилгээг иргэдэд ойртуулахын тулд хувийн хэвшилд шилжүүлэх ёстой гэж үздэг гэсэн байр суурьтай байна.