2013.06.06

Бүтээн байгуулалтын гэрээнүүдэд гарын үсэг зурлаа

Өнөөдөр буюу 2013 оны 6 дугаар сарын 6-ны өдөр “Засгийн газрын болон Хөгжлийн банкны бондын хөрөнгөөр санхүүжүүлэх бүтээн байгуулалтын гэрээнүүдэд гарын үсэг зурах арга хэмжээ болж өнгөрлөө.

Уг арга хэмжээнд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Зам тээврийн сайд А.Гансүх, Эрчим хүчний сайд М.Сономпил, Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл нар болон Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирал С.Сандагдорж, Нийслэлийн орлогч засаг дарга Н.Гантөмөр болон холбогдох яамдын төрийн нарийн бичгийн дарга нар оролцов.

Энэхүү бүтээн байгуулалтын гэрээнүүдийн хүрээнд эхний ээлжинд 6 аймгийн төвийг Улаанбаатар хоттой холбох хатуу хучилттай авто замын ажлууд 2013 онд хийгдэж дуусахаас гадна Нийслэлийн зам барилгын ажил, инженер шугам сүлжээ, дулааны болон дэд бүтцийн ажлууд хийгдэх юм.