2013.06.13

Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн талаарх хэлэлцүүлэг боллоо

Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн талаарх хэлэлцүүлэг 6 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд болж өнгөрлөө. Хэлэлцүүлэгт ЭМЯ, ДЭМБ, НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөл, Азийн хөгжлийн банк, Дэлхийн зөн ОУБ, Ази номхон далайн бүс нутгийн эрүүл мэндийн байгууллага, ЭМШУИС-ийн төлөөлөгчид болон Дархан, Баянхонгор, Өмнөговь, Увс аймгуудаас эрүүл мэндийн байгууллагийн төлөөлөл оролцлоо.

Тус зөвлөгөөнөөр сүүлийн жилүүдэд манай улсад тулгамдаж байгаа эрүүл мэндийн асуудлуудыг тодорхойлж, шийдвэрлэх талаар хэлэлцсэн бөгөөд нилээд үр дүнтэй үйл ажиллагаа болсон юм. Зөвлөгөөний үеэр Эрүүл мэндийн Дэд сайд Ж.Амарсанаа илтгэл тавьж эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн талаар гадаадын төсөл хэрэгжүүлэгч нарт танилцуулсан юм.

Тус илтгэл нь:

- Эрүүл мэндийн салбарын бүтцийн шинэчлэл

- Эмийн бодлогын шинэчлэл

- Эрүүл мэндийн даатгалын шинэчлэл

- Эрүүл мэндийн хүний нөөцийн шинэчлэл

- Өвчтөн нас баралтын тэргүүлэх шалтгаан зэрэг өргөн хүрээг хамарсан илтгэл байв.

Энэхүү илтгэлийн дараа хэлэлцүүлэг өрнөж, хүний нөөцийн болон санхүүгийн шинэчлэлийн асуудлаар хэлэлцсэн бөгөөд “Тус илтгэл нь шинэлэг, үр дүнтэй илтгэл боллоо” хэмээн хурлын төлөөлөгчид Дэд сайдад талархал илэрхийлж байлаа.