Үнэндээ бид нохойн баас, хүний шээсээр л амьсгалж байна
Эрүүл мэндийн сайд Н.Удвал
2013.03.15

Үнэндээ бид нохойн баас, хүний шээсээр л амьсгалж байна

Эрүүл мэндийн сайд Н.Удвал Налайх дүүрэгт “Эрүүл мэндэд иргэн таны оролцоо” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.  Налайх дүүргийн оршин суугчдад тулгамдаж байгаа асуудлыг сонсож нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.  

Хамгийн сүүлийн судалгаагаар налайх дүүрэг 32703 хүн амтай. Эрүүл мэндийн судалгаагаар уурхайн ослоос 43 хүн нас барсан, халдварт өвчиний 55 хувийг бэлгийн замын халдварт өвчин эзэлж байгаа. Бусад дүүрэгтэй харьцуулахад амьгүй төрөлт Налайхад хамгийн өндөр буюу 14.8 хувьтай гарсан байна. Үүнээс харахад эхийн эрүүл мэнд тааруу, хяналт болон үйлчилгээний чанар муу гэсэн дүнтэй байгаа юм. Энэ удаагийн эрүүл мэндэд иргэн таны хэрэгцээ сэдэвт уулзалтанд иргэдэд тулгамдаж байгаа асуудлыг сонсож хэлэлцэн, бичгээр болон аман саналыг бүртгэж байлаа.

Хэлэлцүүлэгт дүүргийн иргэд маш идэвхитэй оролцож байгаа нь соёлын төв ордон дүүрэн хүнтэй байснаас харж болно. Налайх дүүргийн иргэд эмнэлгийн хүнд суртал, ариун цэвэр, орны хүрэлцээгүй байдлыг хамгийн их шүүмжилж байсан юм. 

Нүдний зураг авхуулахад 50.000 төгрөг,  эмчилхэд 120 мянга төгрөг авдаг. Гэтэл бидний дундаж цалин 180 мянга шүү дээ. Тэгээд яаж эмчлүүлэх бэ?

Өрхийн эмч нар маш хүнд сурталтай. Хөнгөлөлттэй эмийг бичиж өгөх их дургуй байдаг. Хэвтэж эмчлүүлэх үед танилгүй хүмүүс эм тариагаа гаднаас худалдаж авдаг танил тал харсан үйлчилгээ одоо ч байсаар байгаа. 16 км хол алслагдсан хороонд нэг эмч, нэг сувилагч л ажиллаж байна. Түүнээс болоод эмч дуудлаганд явсан хойгуур өөр хүн өвдөх юм бол хэнд үзүүлэхээ мэдэхгүй, эмчийн хүрэлцээ маш муу байгааг олон иргэд хэлж байлаа. Сайн дурын эмч нарыг дэмждэггүй гэсэн гомдол энэ үеэр мөн хөндөгдсөн юм. Дүүргийн эмнэлэг шинжилгээний аппрат байдаггүй. Багж төхөөрөмж муу, техник технологоор дутмаг, эмч нар олон км явган алхах тохиолдол гардаг гэх гомдол ар араасаа цуварч байв.

Иргэн Буянтогтохын “Яг үнэндээ бид нохойн баас, хүний шээсээр л амьсгалж байна шүү дээ” гэх үгтэй олон иргэд санал нэгтэй байгаагаа илэрхийлж алга ташин гомдолоо илэрхийлж байсан юм.  

Ахмад буурал маань: Анагаахын сургуулиуд мөнгөөр үнэлсэн боловсрол, цаасан дээр буулгасан мэргэжилтэй хүүхдүүд төгсөж байна хэмээн хатуухан шүүмжлэлийг хэлсэн юм.  

Налайх дүүрэгт сүүлийн үед нүдний өвчлөл ихсэх болсон гэтэл хамгийн сайн аппрат нь хувийн эмнэлэгт л байдаг. Нүдний зураг авхуулахад 50.000 төгрөг,  эмчилхэд 120 мянга төгрөг авдаг. Гэтэл бидний дундаж цалин 180 мянга шүү дээ. Тэгээд яаж эмчлүүлэх бэ?, Оочир авахаар хэдэн өдрийн дараа ир гэдэг үнэндээ өдөр байтугай секунтэнд хүн нас бардаг. Тэгэж ажиллавал эмнэлэг гэж хэлэхийн ч хэрэг алга. Үүний оронд хэдэн цаас нь байвал хувийн эмнэлэгт очсон нь дээр даанч мөнгө нь олдохгүй юм, Эмнэлгийн байгууллагад олон жил ажилласан эмнэлгийн байгууллгыг муу хэлж чаддаггүй хэдий ч манай эмнэлгийн гадаад, дотоод ариун цэвэр маш муу, “Эрүүл монгол хүүхэд” аяны хүрээнд хүүхдүүдийг үзлэгт хамруулахад улсын хэмжээнд   80 хувь нь шүдний цооролттой гарсан. Гэтэл шүдний эмнэлэг маш өндөр үнэтэй байдаг. Шүдний өвчлөлөөөс дотрын өвчин үүсдэг учир анхааарах шаардлага их байгаа.  Дүүрэгт амьдрах орчин, ажлын байрны нөхцөл муу байдгаас  залуу эмч нар тогтдоггүй, Монгол хүн үнэгүй байгаа учир аюулгүй ажиллагааны дүрэм хэрэгжихгүй байна зэрэг олон санал гомдолыг иргэд ярьж энэ үеэр сайдад урамжилсан юм.

Иргэдийн саналд Эрүүл мэндийн сайд Н.Удвал:

Шинэчлэлийн засгийн газраас  150 мянган хүн тутамд есөн сүлжээ эрүүл мэндийн төвийг байгууллахаар болсон. Долоон нарийн мэргэжлийн тасагтай, төрх эмнэлэгтэй, мэс засалтай, сэтгэл мэдрэлийн төвтэй эмнэлэг барихаар төлөвлөөд байгаа. Азийн хөгжлийн банкны эрүүл мэндийн хөгжлийн хөтөлбөрөөр 25 сая долларын зээл авч эхний ээлжинд Улаанбаатар хотод загвар эмнэлгийг Сонгинохайрхан дүүрэгт барихаар болсоноо мэдэгдлээ. Мөн Эрүүл мэндийн суурь шинэчлэлийн хүрэнд эрүүл мэндэд нөлөлдөг хүчин зүйлүүдийг хэлэлцэж шийдэж байгаа. Үүний үр дүнд иргэдийн гомдолыг нээлттэй хүлээж авч долоо хоног бүр хуралдан шийдэж байхаар болсон хэмээн хариуллаа.

Харин Налайх дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн дарга Өлзийсайхан:

Уулзалт хэлэлцүүлэгийн үед иргэдээс эрүүл мэндийн нэгдэл хүнд суртал ихтэй, үйлчилгээ маш муу гэж ярьж байна. Энэ талаар?

Хүн амын өсөлт нэмэгдэж байгаа манай дүүргийн хувьд эмнэлэг огт нэмэгдээгүй учир иргэд бухимдалтай байх нь аргагүй юм. Мөн уурхай, шохой, шилний үйлдвэрүүдэд ажиллаж байсан иргэд мэргэжлээс шалтгаалсан өвчлөл нэмэгдэж, эмнэлэгт хандах хандалт их байгаа. Улиралын чанартай ажлын байр бий болдогоос үүдэлтэй бэлгийн замын халдварт өвчин манай дүүргийн халдварт өвчний 55 хувийг эзэлсэн тоо гарсан нь аюулын харанга дэлдэж байна хэмээн тэрээр ярьсан юм. Харин эмнэлгийн хүнд сурталыг арилгахын тулд чанарын албанаас сар, улирал тутамд хэрэглэгчийн үнэлгээний асуумж судалгаа авч байгаа. Авилгал авсан мэдээлэл ирэх юм бол тухайн эмч, сувилагчтай бид хариуцлага тооцох болно хэмээн ярьсан юм.