Дархлаажуулалтын сангийн зөвлөлийн хурал боллоо
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаагаар удирдуулсан дархлаажуулалтын сангийн хоёр дахь удаагийн хурал
2013.07.18

Дархлаажуулалтын сангийн зөвлөлийн хурал боллоо

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаагаар удирдуулсан дархлаажуулалтын сангийн хоёр дахь удаагийн хурал өнөөдөр болов.

Тус хурлаар 2014 онд дархлаажуулалттай холбоотой заавал хийгдэх 7 төрлийн вакцин, сайн дурын дархлаажуулалтад шаардагдах 26 төрлийн вакцин, зүү тариур, биобэлдмэлийг авах талаар төсвийн төслийн талаар хэлэлцлээ.

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа Мянганы хөгжлийн зорилтод тусгасан бага насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулахын тулд Пневмококкийн /хатгаа/ эсрэг вакциныг 2014 оны намраас үе шаттай нэвтрүүлэх талаар шинэчилсэн төсвийн төсөлд тусгах хэрэгтэйг хэлсэн.

Мөн элэгний B вирусын талаар анхаарч гэр бүлийн нэг нь халдвартай тохиолдолд хамтран амьдарч буй хүмүүсийг дархлаажуулалтад хамруулж байх нь чухал гэдгийг онцлоод нэмэлтээр боом, хатгаа өвчлөлийн дархлаажуулалтын вакцинуудыг авах талаар төсвийн төсөлд тусгахаар болсон байна.