Г.Баярсайхан: Улсын их хурлын гишүүн, Байгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга
2012.12.17

ДОХ-ын асуудалд хамаагүй хүн гэж байхгүй

Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийн төслийн Ажлын хэсгийн боловсруулсан зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй 10 гаруй саналуудыг санал тус бүрээр хэлэлцэж  шийдвэрлэв.

Хэлэлцүүлгийн үеэр уг хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, НҮБ болон дэлхийн улс орнуудын баримталж байгаа бодлогоос харахад бид халдвар тээж яваа иргэний эрхийг хамгаалахад онцгой анхаарч тухайн иргэнийг албадан шинжилгээ, эмчилгээнд оруулах бус өөрийн сайн дурын үндсэн дээр шинжилгээ өгөх гэх мэт эерэг зөөлөн байдлаар хандах нь зүйтэй гэсэн байр сууринаас хандахаар төслийг боловсруулсан гэв.