Дэлхийн хүн амыг багасгах зорилгоор ДОХ-ыг Пентагоноос тараасан
2012.08.13

Дэлхийн хүн амыг багасгах зорилгоор ДОХ-ыг Пентагоноос тараасан

ОХУ-ын «Интереснаягазета» сонины сэтгүүлч М.Галщкийн нийтлэлийг орчуулан хүргэж байна.
АНУ-ын Эрүүл ахуйн хяналт шалгалтын байгууллага анх 1987 онд ДОХ-ыг бүрэн эдгээх чадвартай, вирусийн эсрэг үйлчилгээтэй азидотимидин хэмээх эм бүтээснээ зарласан. Гэвч энэ эм болон цаашид гаргаж авсан бусад бэлдмэл бүгд ХДХВ-ийн тархалтыг удаашруулах үйлчилгээтэй болохоос бүрэн эдгээдэггүй нь батлагдсан. Яг энэ өвчнийг бүрэн эдгээх эм бэлдмэлийг хүн төрөлхтөн өнөөг хүртэл бүтээгээгүй байна.

Хүн амыг цөөлөх вирус ДОХ хэмээх аюулт өвчний улмаас 1981-2006 оны хооронд дэлхийн 25 сая хүн амиа алдсан гэх тооцоог НҮБ-ын ДОХ/ХДХВ-ийн нэгдсэн хөтөлбөрийнхөн гаргажээ. Тэгвэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) зөвхөн 2007 онд 33.2 сая хүн ХДХВ-ийн халдвар тээгчээр бүртгэгдэж, 2.1 сая хүн нас барсан гэж мэдэгдсэн байна. Энэ өвчний халдвар тээгч, нас барагсдын тоогоор Африк тив, тэр дундаа Сахарын цөлийн өмнө хэсэг тэргүүлдэг. Энэ бүсэд дэлхийн нийт хүн амын ердөө 10-хан хувь аж төрдөг ч 70 хувь нь ДОХ-оор өвчилжээ. Зүүн Европ, Төв Азид ДОХ-ын халдварсүлийн хэдхэн жилийн дотор 150 хувиар нэмэгдсэн гэсэн тооцоо байдаг. Азийн орнууд дотроо Индонези улс халдвар авагчдын тоогоор  толгой цохидог.

ТЭГВЭЛ ХДХВ чухам хаанаас үүссэн нь одоо ч тодорхойгүй байна. Шинжлэх ухааны ерөнхий онолоор бол энэ өвчин Африкийн сармагчнуудын дунд үүсч, ямар нэгэн аргаар хүнд дамжжээ. Магадгүй хүмүүс сармагчнуудыг агнаж, иддэгтэй холбоотой ч байж мэднэ. Сармагчны мах бол Африкийн хоцрогдсон орнуудын хувьд уламжлалт хоол хүнс юм.п

Гэхдээ эрдэмтэд энэ онолтой тэр бүр санал нийлдэггүй. Судлаачид энэ өвчинтэй холбоотой байж болох хоёр төрлийн нууц баримтыг дурджээ. 1968 оны долоодугаар сард АНУ-ын Батлан хамгаалах яамны хүсэлтээр сенатад нэгэн асуудал хөндөгджээ. Энэ нь биологийн зэвсэг боловсруулахад шаардлагатай 10 тэрбум долларыг гаргах эсэх асуудал байлаа. АНУ-ын армийн биологийн зэвсгийн асуудал эрхэлсэн шинжээч, доктор Дональд Марк Артур сенатад хандах үеэрээ «Ойрын 5-10 жилд бид хүний дархлааны системийг хөнөөдөг бичил организм зохион бүтээнэ» хэмээн мэдэгджээ.

Хоёр дахь баримт нь 1974 оны 12 дугаар сарын 10-нд гаргасан №200 дугаартай «Үндэсний аюулгүй байдлын меморандум» юм. Уг баримтад Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Генри Киссинжер «Хүн амыг цөөлөх нь гуравдагч ертөнцөд хандах АНУ-ын гадаад бодлогын салшгүй нэг хэсэг байх ёстой» хэмээжээ. Гэхдээ хүн амыг ямар аргаар цөөлөхийг баримтад дурдаагүй аж.
Вакцинаар дамжуулж тараажээ
АНУ-ын зэвсэгт хүчин ДЭМБ-ын «Цэцэг өвчний эсрэг вакцинжуулалт» хөтөлбөрийн тусламжтайгаар биологийн зэвсгээ тараасан хэмээн 1986 онд доктор Роберт Стрекер мэдэгджээ. 1970-аад онд хэдэн сая африк иргэн цэцэг өвчний эсрэг вакцин хийлгэх үеэрээ ДОХ-ын халдвар авсан юм. Мөн Америкийн Эрүүл мэндийн яам «Гепатит В-гийн эсрэг вакцинжуулалт» хөтөлбөр хэрэгжүүлэх үеэр тус улсын гей, бисексуалууд ДОХ-ын халдварт өртжээ. Вакцинжуулалтыг 1978-1981 онд Нью-Йорк, Лос-Анжелес, Сан Францисоко, Сент Луист, Денвер, Чикагохотуудад хийсэн бөгөөдэнэхүү зургаан хотод хожим ДОХ-ын халдвар олноор нэмэгдсэн аж.

Гэсэн хэдий ч тус улсын засаг захиргаа Р.Стрекерийн онолыг эрсүгүйсгэсээр иржээ. Харин түүнийг «Үхлийн эмчн нар» номын зохиолч Алан Кантуэлл, ХДВХ-ын анхны судлаач Роберт Галло нар дэмждэг байсан Роберт Галло л гэхэд 1987 онд ХДХВ, цэцэг өвчний хооронд сонирхолтой шууд холбоо байгааг баталж байв. ДЭМБ энэ бүхнийг үгүйсгэдэг ч шинэ шинэ баримтууд гарч ирсээр байгаа юм.

Майкл Адлер тэргүүтэй Америкийн эмч нарын баг «ДОХ-ын тухай олон улсын сэтгүүл»-д «Африкт 1988 он хүртэл ХДХВ-ээр өвчлөгсдийн 90 бус, ердөө 30 хувь нь л бэлгийн замаар халдвар авчээ. Харин 60 хувьд нь халдварласан зүүгээр ХДВХ дамжсан байна» гэж бичжээ. «Таймс» сонин профессор М.Адлерийн гаргасан энэхүүбаримтыг үндэслэлгүйхэмээгээд, ариутгаагүй зүү ийм их аюул учруулах ёсгүй гэж үзсэн байна. ДЭМБ-ын дүгнэлтээр ХДХВ-ийн халдвар тээгчдийн ердөө таван хувь нь л ариутгаагүй зүү тариураас болж халдвар авдаг гэнэ.
Хэнд ашигтай вэ?
Хуйвалдааныг судлаач Бойд Грейвсийн баталснаар ДОХ бол хар арьстнууд, гомо нарыг устгах зорилготой Америк Зөвлөлтийн нууц хэлцлийн үр дүн гэнэ. Тэд «Вирусийн тусгай хөтөлбөр» хэмээх зөвшилцлийг 1960 онд бэлтгэж, 1972 онд ЗХУ, АНУ-ын хоорондын гэрээнд гарын үсэг зурсан аж. Б.Грейвс түүнчлэн цэргүүдийг тарилгад хамруулан өвчин тараасан гэж үздэг бөгөөд өөрөө ч ДОХ-ын халдвар авсан гэж баталдаг. Гэхдээ тэрбээр мөнгөний коллондын тусламжтайгаар бүрэн эдгэрсэн гэнэ.

Тэгвэл Харри Глам «Эцсийн илрүүлэлт» номондоо чидун жимсний модны навч, «Эссиак» цай зэрэг ханд нь ДОХ-той тэмцэх хамгийн үр дүнтэй арга гэж бичжээ. Энэ бэлдмэлийг эмийн компаниуд ашиглахыг огтхон ч хүсдэггүй. Яагаад вэ гэдгийг ч тааж ядах юмгүй. Тэгвэл үхлийч аюултай энэ вирусийг тараах нь хэнд ашигтай гэж.

Доктор Леонардо Горивицийн баталж буйгаар Үндэсний хорт хавдрын хүрээлэн, Рокфеллерийн нэрэмжит Анагаах ухааны судалгааны хүрээлэн ДОХыг тараахад хамаатай гэнэ. Тэд «Эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөр»-ийн тусламжтайгаар еврейчүүд, хар арьстнууд, латин америкчууд, гей нарыг идэвхийлэн устгажээ. АНУ мөн гуравдагч ертөнцийг хоосруулахын тулд ийм арга хэрэглэсэн аж. Тэд ДОХ-оор ч зогсохгүй, Эболын вирусийг боловсруулж, хорт хавдар үүсгэгч эм бэлдмэлийг гаргаж авсан байна. Зөвхөн эрдэмтэд ч бус, улстөрчид, тэр бүү хэл улс орны тэргүүнүүд ч дээрх бодолтой санал нэг байна. Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Табо Мбеки «АНУ-ын Тагнуулын төв газар ХДХВ-ийг тараах хуйвалдаанд оролцсон. Үүний нөлөөгөөр Америкийн эмийн үйлдвэрүүд ДОХ-ыг эмчлэх үнэтэй хэрнээ ямар ч ашиггүй эм бэлдмэлийг худалдаалж эхэлсэн» гэж мэдэгджээ.

Америкийн Үндэсний конгресс 2003 онд ДОХ-ын эсрэг эм бэлдмэл тараахыг зөвшөөрсөн. Гэвч одоо болтол африкчуудыг туршилтын туулай болгож байна хэмээн АНУ-ыг буруутгадаг билээ.Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буш «Африк, Карибын сав газрын орнуудын ДОХ-той тэмцэх хөтөлбөр» хэмээх таван жилийн тусламжийн багцыг санаачилж, 15 тэрбум доллар гаргасан. Үүнтэй холбогдуулан Оксфордын сайн үйлсийн байгууллага Бушийн засаг захиргааг ядуу орнуудад хямд, хуурамч эм бэлдмэл нийлүүлж байна хэмээн шүүмжилсэн аж.

Тэгвэл католик сүмүүд ч энэхүү аймшигт өвчний тархалтад өөрсдийн хувь нэмрээ оруулж эхэлжээ. Тэд сүсэгтэн олондоо хандаж, бэлгэвч хэрэглэхгүй байхыг уриалдаг гэнэ. Ватиканы Папын зөвлөлийн гэр бүлийн асуудал эрхэлсэн тэргүүн, кардинал Альфонса «Бэлгэвч ХДХВ-ээс хамгаалж чадахгүй. ДОХ-ын вирус эр бэлгийн эсээс 450 дахин жижиг. Гэтэл эр бэлгийн эс ч бэлгэвчийг амархан нэвтлээд гарах чадвартай» гэж мэдэгджээ.
Эцэс төгсгөлгүй маргаан
Магадгүй бид хэзээ ХДХВ-ийн үүсэл гарлыг олж чадахгүй байх. Энэ вирусий лабораторид бүтээгээд санаандгүй тараасан ч биш болох. Ер нь ДОХ гэж юу вэ? хүн төрлөхтний аюул болсон  аймшигт хүч үү? эсвэл өвчин юм уу. Аль эсвэл дэлхийн хүн амыг багасга зорилготой биологийн зэвсэг ч байж мэдэх юм. Магадгүй энэ нь хүмүүс хоорондын арьс өнгө, шашин шүтлэг, бэлгийн чиг хандлагаар үзэн ядахад чиглэгдсэн улстөрийн хуйвалдаан уу. Америкийн хүн амь ихэнх нь ДОХ-ыг сармагчнаас үүссэн гэдэгт итгэдэг ажээ. «Вашингтон Пос сонины санал асуулга үзэхэд америкчуудын талаас илүү хувь нь ХДХВ-ийг хүн бүтээсэн гэж үздэг бол хувь нь АНУ-ын Засгийн газрын лабораторид гаргаж авсан, Тагнуулын төв газрыг тараахад нь нөлөөлсөн гэж үздэг байна.

Түүнчлэн ДОХ-ыг эмчлэх чанарт бүтээгдэхүүнүүд хүн ам ядуу, дундаж хэсэгт очдог гэж ихэнх нь боддог бол шинэ эм хэрэглэж буй хүмүүсийг ердөө л туршилт туулайнууд гэж харах нэгэн  ч олон байдаг аж.Энэ мэт эцэст төгсгөлгүй маргаан өрнөж байх зуур үхлийн аюулт вирус  хүн төрөлхтнийг хөнөөж, Aмерикийн эмийн үйлдвэр хэдэн тэрбумаар нь олж, баяжсаар л байх болно.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.