Шадар сайд шуурхай мэдээллийг цаг алдалгүй авч байна
2011.08.05

Шадар сайд шуурхай мэдээллийг цаг алдалгүй авч байна

Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд адууны боом өвчин гарсантай холбогдуулан холбогдох албаныхнаас шуурхай мэдээллийг авч байна. Улсын Онцгой комиссын хуралдааны үеэр өгсөн үүрэг, чиглэлийн биелэлтэд онцгой анхаарал хандуулж байгаа аж. Намрын ургац хураалтын үед техник, тоног төхөөрөмж, түлш, шатахууны доголдол гаргахгүй байх, улсын нөөцийн өвс, тэжээлээс гадна аймаг, сум, малчин бүр өвс, тэжээлээ бэлтгэж, нөөцлөхийг тэрбээр даалгасан. Түүгээр ч зогсохгүй наймдугаар сард нийт нутгаар олон жилийн дунджаас 1.0-1.5 градусаар дулаан буюу халах учир хадлан авахад тохиромжгүй байж болзошгүйг анхаарахыг үүрэгдсэн билээ.

Мөн өнгөрсөн өвөл цаг агаарын гамшгийн улмаас Төвийн болон Баруун бүсийн эрчим хүчний системд учирсан хохирлыг яаралтай сэргээн засварлах, улсын хэмжээнд эрчим хүч, дулааны станцуудын нүүрсний нөөцийг бүрдүүлж, сэлбэг, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн найдвартай байдлыг хангах хэрэгтэй гэв.Түүнчлэн аймаг, сумдын дизель станцын хэвийн, найдвартай ажиллагааг шалгах, засвар үйлчилгээ хийх, цаг агаарын аюулт үзэгдлээс тухай урьдчилан сэргийлэх мэдээг ард иргэд, малчид, аж ахуйн нэгж, байгууллагад шуурхай хүргэж байх, тарваган тахал болон олон улсын хөл хориот бусад өвчнөөс сэргийлэх, тэмцэх чиглэлээр холбогдох байгууллагын мэргэжлийн ангийг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулах, эм, бусад хэрэгслийн нөөцийг бүрдүүлж, алсын дуудлагад явах багийг бэлэн байлгах, хөдөлгөөнт багийг тодорхой хугацаагаар тогтмол ажиллуулах, халдвар эсэргүү-цэх арга хэмжээг шуурхай авч, халдварын эрсдэлтэй дээжид цаг алдалгүй шинжилгээ хийн, үүссэн нөхцөл байдлыг шуурхай мэдээллийг хүргэж байхыг үүрэгдэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.