Судалгааны тайлан, дүнг Эрүүл мэндийн сайд Н.Удвал болон ЭМЯ-ны холбогдох бусад албан тушаалтнуудад өнөөдөр танилцуулав.
2013.07.04

Орон нутагт хийсэн судалгааны дүнг танилцуулав

ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Др.Сү Баянхонгор, Ховд, Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Завхан, Говь-Алтай, Булган, Өвөрхангай аймагт ажиллаж хийсэн судалгааны тайлан, дүнг Эрүүл мэндийн сайд Н.Удвал болон ЭМЯ-ны холбогдох бусад албан тушаалтнуудад өнөөдөр танилцуулав.

ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн ахалсан судалгааны баг 2013 оны 5 дугаар сарын 29-нөөс 6 дугаар сарын 24-ний өдрүүдэд хоёр удаагийн ээлжээр дээрх аймгуудад ажиллаж, эрүүл мэндийн салбарт ажиллагсад

Судалгааны тайлан, дүнг Эрүүл мэндийн сайд Н.Удвал болон ЭМЯ-ны холбогдох бусад албан тушаалтнуудад өнөөдөр танилцуулав.

болон орон нутгийн удирдлагуудтай биечлэн уулзаж ярилцах, хамтарсан сургалт семинар зохион байгуулах, эмнэлгийн байгууллагууд, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцах зэргээр судалгаа хийж, эрүүл мэндийн салбар дахь хэрэгцээ шаардлага, тулгарч буй бэрхшээлтэй асуудлуудыг тодорхойлж, цаашид хийгдэх ажлуудын чиглэлийг тодорхойлсон судалгааны дүнг дэлгэрэнгүй танилцуулж, харилцан ярилцлаа.

Судалгаагаар хөдөө орон нутагт засаглал, манлайлал, эрүүл мэндийн салбарын санхүүжилт, эрүүл мэндийн салбарын ажиллах хүчин, хүний нөөц, эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, технологи, мэдээлэл, судалгаа, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд анхаарал татсан, шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудлууд байгаа нь тогтоогдсон тул эдгээр асуудлуудыг шийдвэрлэх арга зам, санал зөвлөмжийг дэвшүүлэхийн зэрэгцээ цаашид хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн төслийг танилцуулж, харилцан санал солилцов.