Хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлж өгөхийг хүслээ
2009.11.19

Хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлж өгөхийг хүслээ

Эрүүл мэндийн сайд С.Ламбаа Засгийн газраас санаачлан боловсруулсан Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн барьж, УИХ-аар яаралтай хэлэлцүүлж өгөхийг хүслээ.


Томуугийн А хүрээний /H1N1/ вирусийн халдвар манай орны олон аймаг, суманд тархаж байгаа тул Эрүүл мэндийн яам вирусын өвчлөлийн үед Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байгаа тамифлю, занамивир, хөрш орнуудад өргөн хэрэглэж байгаа арбидол, ингавирин зэрэг эм болон энэ томуугаас урьдчилан сэргийлэх вакцин авахаар болсон.

Гэтэл гамшгийн болон онцгой нөхцөл байдал үүссэн үед эм, вакциныг бүртгэлгүйгээр гадаадаас худалдан авахтай холбоотой зохицуулалт одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид тусгагдаагүй байгаа аж. Иймээс Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын 2009 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн байна.

Манай улс 1994 оноос эхлэн үйлдвэрлэгч болон албан ёсны борлуулагчийн өргөдлийг үндэслэн эмийг үйлдвэрлэгч бүрээр нь бүртгэдэг болжээ. Эм бүртгүүлэх өргөдлийг хүлээн авсны дараа эм зүй, эмнэл зүйн шинжилгээний дүгнэлт, эмийн дээжийн лабораторийн шинжилгээний дүнг хүний эмийн салбар зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж гурван сарын дотор шийддэг юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.