Халдвар авагсдын тоо 955 хүрлээ
11 дүгээр сарын 11-ний өдрийн 10 цагийн байдлаар томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирүсийн халдварын лабораториор онош нь батлагдсан тохиолдол Улаанбаатар хотод 737, хөдөө орон нутагт 218, нийт 955 байна.
Сүхбаатар аймагт нэмж 1 тохиолдол бүртгэгдсэнээр нийт 18 аймагт томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирүсийн халдвар бүртгэгджээ. Баян-Өлгий, Дундговь, Говь-Алтай аймгуудад өвчлөлийн лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.
Архангай 10, Баянхонгор 3, Булган 7, Говьсүмбэр 16, Дархан-Уул 23, Дорноговь 26, Дорнод 14, Завхан 3, Орхон 15, Өвөрхангай 26, Өмнөговь 2, Сүхбаатар 1, Сэлэнгэ 20, Төв 10, Увс 11, Ховд 19, Хөвсгөл 1, Хэнтий аймагт лабораториор батлагдсан 11 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мөн өдрийн 9 цагийн мэдээгээр нийт 21052 хүн амбулаториор үйлчлүүлснээс 22150 буюу 10.2 хувь нь томуу, томуу төст өвчний үзлэг байна.