Халдвар авагсдын тоо 910 т хүрлээ
2009.11.06

Халдвар авагсдын тоо 910 т хүрлээ

1 дүгээр сарын 6-ны өдрийн 10 цагийн байдлаар томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирүсийн халдварын лабораториор онош нь батлагдсан тохиолдол Улаанбаатар хотод 715, хөдөө орон нутагт 195, нийт 910 байна.


Нийт 17 аймагт томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирүсийн халдвар бүртгэгдээд байна. Баян-Өлгий, Дундговь, Говь-Алтай, Сүхбаатар аймгуудад өвчлөлийн батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.

Архангай 8, Баянхонгор 3, Булган 7, Говьсүмбэр 16, Дархан-Уул 23, Дорноговь 23, Дорнод 13, Завхан 3, Орхон 15, Өвөрхангай 17, Өмнөговь 2, Сэлэнгэ 18, Төв 10, Увс 6, Ховд 19, Хөвсгөл 1, Хэнтий аймагт 11 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Халдварт өвчин судлалын үндэсний төвд 51 хүн эмчлэгдэж байгаагийн 27 нь онош батлагдсан, 24 нь шинжилгээний хариу хүлээж байна.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мөн өдрийн 9 цагийн байдлаар мэдээгээр нийт 23642 хүн амбулаториор үйлчлүүлснээс 3463 буюу 14.6 хувь нь томуу, томуу төст өвчний үзлэг байна.

Лабораторийн шинжилгээгээр томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирусийн халдвартай болох нь тогтоогдсон нас баралтын 8 тохиолдол бүртгэгдээд (Улаанбаатар хотод 6, Булган аймагт 1, Өмнөговь аймагт 1) байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.