Одоогоор оюутан сурагчдад туслах зургаан цэг ажиллаж байна
Боловсрол соёл, шинжлэх ухааны яамнаас оюутнуудад зориулан хүний томуугийн шинэ вирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмж гаргажээ. Мөн оюутнуудад эмнэлгийн тусламж үзүүлэх цэгүүдийг ажиллуулж эхэлсэн байна. Одоогоор оюутан сурагчдад туслах зургаан цэг ажиллаж байгаа аж. Оюутны А хотхон буюу “Дашчойлон хийд”-ийн зүүн талын хотхон дахь ЭМШУИС-ийн Сувилахуйн сургуулийн оюутны байранд нэг цэг ажиллуулж байгаа бөгөөд уг газартай 93137761 утсаар холбогдох юм. Оюутны Б хотхон буюу Арслантай гүүрний урд, Сэлбийн голын зүүн талын хотхонд буюу ЭМШУИС-ийн оюутны I байрны өөдөөс харсан хоёр давхар байранд зөвлөгөө өгөх цэг ажиллуулж байгаа ба тэдэнтэй 93137762 утсаар холбогдож, зөвлөгөө авч болно. Харин Зайсанд ХААИС-ийн оюутны II байранд ажиллаж буй зөвлөгөө өгөх цэгтэй 93137763 утсаар холбогдох юм байна. Түүнчлэн хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод суралцаж буй эмнэлэгт хэвтэх шаардлагатай оюутнуудыг Засгийн газрын ордны баруун талд Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлэх гэнэ. Салбарын яамнаас нь оюутан залуусын дунд хүний томуугийн шинэ вирусийн дэгдэлтээс сэргийлэх бүх аргыг авч хэрэгжүүлэх юм байна.