Ерөнхийлөгч А хүрээний H1N1 томуугийн тархалтын талаар эрдэмтэд, судлаачдын үгийг сонсов
Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Элбэгдорж өнөөдөр анагаах ухааны салбарын эрдэмтэд, судлаачидтай уулзлаа.
Манай улсын тэргүүлэх зэргийн эмч, судлаач, докторууд А хүрээний H1N1 томуугийн тархалтын үеийн нөхцөл байдалд бид ямар арга хэмжээ авах ёстой, монгол орны цаг уурын болон ахуй нөхцлийн онцлогт тохируулж хэрхэн урьдчилан сэргийлэх , тархалтын хүрээг яаж хумих талаар зөвлөлөө. Эрдэмтэд, монголын нөхцөлд өвчнийг хүндрүүлэхгүй барих эм тун хийх боломж байгааг хэлээд, цаашдаа бид иймэрхүү аюулын өмнө бэлэн байхын тулд одооноос авах арга хэмжээний талаар саналаа танилцуулсан юм.
Ерөнхийлөгч эрдэмтдийн үгийн сонсч, цаашдаа нийгмийн эрүүл мэндийн бодлогын асуудлууд дээр хамтран ажиллахаар боллоо.
Уулзалтанд, халдварт өвчин судлалын үндэсний төв(ХӨСҮТ)-ийн эрдэм шинжилгээний зөвлөх, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, академич, эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан П.Нямдаваа, ХӨСҮТ-ийн тандалтын албаны зөвлөх, анагаах ухааны доктор, эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан Н.Цэнд, ХӨСҮТ-ийн нэгдсэн лабораторийн албаны дарга, анагаах ухааны доктор М.Алтанхүү, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн(НЭМХ)-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч, Хоол судлалын төвийн захирал, анагаах ухааны доктор, Ж.Батжаргал, НЭМХ-ийн Эрдмийн зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, анагаах ухааны доктор И.Болормаа, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Халдварт өвчин судлалын тэнхимийн багш, анагаах ухааны доктор Н.Хоролсүрэн, П.Н.Шастины нэрэмжит Нэгдсэн гуравдугаар эмнэлгийн зүрхний мэс заслын эмч, анагаах ухааны доктор Б.Болдсайхан, Ерөнхийлөгчийн дэргэдэх эрүүл мэндийн бодлогын зөвлөлийн гишүүн уламжлалт анагаах ухааны эмч Д.Өлзийсайхан нар оролцлоо.