Халдвар авагсдын тоо 1000  давлаа
2009.11.18

Халдвар авагсдын тоо 1000 давлаа

2009 оны 11 дүгээр сарын 18-ны байдлаар


2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 10 цагийн байдлаар томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирүсийн халдварын лабораториор онош нь батлагдсан тохиолдол Улаанбаатар хотод 758, хөдөө орон нутагт 286, нийт 1044 байна.
Нийт 19 аймагт томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирүсийн халдвар бүртгэгджээ. Говь-Алтай, Дундговь аймгуудад өвчлөлийн лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.

Архангай 13, Баян-Өлгий 5, Баянхонгор 3, Булган 8, Говьсүмбэр 19, Дархан-Уул 23, Дорноговь 26, Дорнод 15, Завхан 17, Орхон 15, Өвөрхангай 40, Өмнөговь 5, Сүхбаатар 9, Сэлэнгэ 20, Төв 16, Увс 16, Ховд 24, Хөвсгөл 1, Хэнтий аймагт лабораториор батлагдсан 11 тохиолдол тус тус бүртгэгджээ.

Лабораторийн шинжилгээгээр томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирусийн халдвартай болох нь тогтоогдсон нас баралтын 16 тохиолдол бүртгэгдээд (Улаанбаатар хотод 10, Булган, Өмнөговь, Архангай, Сүхбаатар аймагт тус бүр 1, Өвөрхангай аймагт 2) байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.