Халдавараар нас барсан хүний 17-т хүрлээ
2009.11.19

Халдавараар нас барсан хүний 17-т хүрлээ

Өнөөдрийн 10 цагийн байдлаар томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирүсийн халдвар авсан нь лабораториор тохиолдол Улаанбаатар хотод 776, хөдөө орон нутагт 297, нийт 1073 байна.


21-ээс 19 аймагт томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирүсийн халдвар бүртгэгджээ. Говь-Алтай, Дундговь аймгуудад өвчлөлийн лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй хэвээр байна.

Өвчлөлийн байдлыг дэлгэрэнгүй мэдээлвэл Архангай 13, Баян-Өлгий 5, Баянхонгор 3, Булган 8, Говьсүмбэр 19, Дархан-Уул 23, Дорноговь 26, Дорнод 15, Завхан 17, Орхон 17, Өвөрхангай 48, Өмнөговь 5, Сүхбаатар 9, Сэлэнгэ 21, Төв 16, Увс 16, Ховд 24, Хөвсгөл 1, Хэнтий аймагт лабораториор батлагдсан 11 тохиолдол бүртгэгдсэн байна.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын өнөөдрийн 9 цагийн мэдээгээр нийт 23271 хүн амбулаториор үйлчлүүлснээс 1270 буюу 5.5 хувь нь томуу, томуу төст өвчний үзлэг хийлгэжээ.

Лабораторийн шинжилгээгээр томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирусийн халдвартай болох нь тогтоогдсон нас баралтын 17 тохиолдол бүртгэгдээд (Улаанбаатар хотод 11, Булган, Өмнөговь, Архангай, Сүхбаатар аймагт тус бүр 1, Өвөрхангай аймагт 2) байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.