Нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээ үзүүлэгч эмч нар сургалтад хамрагдав
Нөхөн үржихүйн эмч нарын сургалт
2013.06.05

Нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээ үзүүлэгч эмч нар сургалтад хамрагдав

ЭМЯ, ЭХЭМҮТ, Мари Стопс интернэйшнэл зэрэг байгууллагууд хамтран нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч эмч нарт зориулсан сургалтыг 5 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд ЭМЯ дээр зохион байгуулав.

Сургалтын зорилго нь эмч нарт жирэмслэлтээс хамгаалах орчин үеийн урт хугацааны арга болох суулгацын талаар мэдлэг олгох, хэрэглэх арга техникт сургаж, үйлчилгээ үзүүлэгч нарын ур чадварыг дээшлүүлэхэд оршиж байлаа.

Гэр бүл төлөвлөлтийн талаарх орчин үеийн аргуудаас танилцуулж харилцан туршлага солилцлоо.

Зохион байгуулагчдын зүгээс эмч нарт суулгацын талаар мэдээлэл хийж, суулгацын хэрэглээ, суулгацыг тавих, авах арга техникт суралцуулах зорилгоор  дадлага хийлгэв. Түүнчлэн гэр бүл төлөвлөлтийн талаарх орчин үеийн аргуудаас танилцуулж харилцан туршлага солилцлоо. Сургалтад хамрагдсанаар эмч нарын ур чадвар дээшилж,суулгацыг  тавих, авах арга техникт суралцсан юм.

Тус сургалтад Архангай, Баян-Өлгий, Булган, Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Хэнтий, Хөвсгөл, Дархан-Уул аймгийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн кабинетын эмч нар оролцжээ.