2009.02.20

Су.Батболд гишүүн рүү сувилагч бүсгүй утастдаг болжээ

УИХ-ын гишүүн Су.Батболд руу нэгэн сувилагч бүсгүй нэрээ нууцлан утастдаг болжээ.

Тэр бүсгүй эрхэм гишүүний тойргийн сонгогч буюу Төв аймгийн Зуунмод сумынх юм байна. Сувилагчийн хүсэлтийг хүлээж авах боломжгүйгээ гишүүн ойлгуулахыг хичээвч утсаар ярьсаар байгаа гэсэн.


Нэрээ нууцалж олон удаа утас цохьсныг нь бодвол хардмаар. Гэхдээ төрийн түшээг элдэв янзаар эргүүлэх бус сонгогчийн хувиар хүсэлт гаргасан гэнэ.

Хөдөө орон нутагт таваас дээш жил ажилласан багш, эмч нарт зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгох талаар хуулиар зохицуулсан. Энэ хуулийн дагуу тэтгэмж авах хүсэлтээ гишүүнд утсаар уламжилсан нь тэр аж. Су.Батболд тэр эмэгтэйн хүсэлтэд хариулж байна аа. Тэрээр "Монголын зүрхэнд, Улаанбаатарын дэргэд оршдог Төв аймгаа би хөдөө суурин газар гэж боддоггүй ээ. Зуунмод бол аймгийн төв шүү дээ. Нэрээ хэлдэггүй надтай утсаар ярьдаг сувилагч та баг, суманд ажилладаггүй учраас энэ хуульд хамрагдах боломжгүй гэдгийг ойлгоорой" хэмээв. Су.Батболд гишүүн Зуунмод суманд очиж сонгогчидтойгоо уулзах үеэрээ энэ тухайгаа ярьсан юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.