Төгсөгчдөд зориулсан “Хөдөлмөрийн яармаг” болно
Хүний их эмч мэргэжлээр төгсөгчдөд зориулсан хөдөлмөрийн яармаг болно.
2013.06.27

Төгсөгчдөд зориулсан “Хөдөлмөрийн яармаг” болно

Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг “Хүний их эмч” мэргэжлээр төгсөгчдөд зориулсан “Хөдөлмөрийн яармаг”-ийг энэ сарын 28-ны өдрийн 10:00 цагт Эрүүл мэндийн хөгжлийн төв дээр зохион байгуулах гэж байна.

Нийслэлийн дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдэл, Нэгдсэн эмнэлгүүд болон хөдөө орон нутагт дутагдалтай ажлын байрны талаарх мэдээллийг хүргэнэ.

Энэхүү яармаг нь төгсөгчдөд ажлын байрны талаарх мэдээллийн ил тод, шуурхай байдлаар нэг цэгээс хүргэх, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүд, сум дундын эмнэлгүүдийн үйл ажиллагааг сурталчлах, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн бодлогыг танилцуулах чухал ач холбогдолтой юм.

Тус хөдөлмөрийн яармагт ЭМЯ, ЭМХТ, НЭМГ, МӨАУМХ зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцох бөгөөд ЭМЯ-наас хүний нөөцийн бодлого, холбогдох хууль журам танилцуулна.

Мөн нийслэлийн дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдэл, Нэгдсэн эмнэлгүүд болон хөдөө орон нутагт дутагдалтай ажлын байрны талаарх мэдээллийг хүргэх аж.