Ганхуяг.Д 2013.09.30 | Сонин: Өнөөдөр сонин

Д.Ганхуяг: Хөрөнгө оруулалтын салхи хэдийнэ эргэсэн

Д.Ганхуяг: Хөрөнгө оруулалтын салхи хэдийнэ эргэсэн
Уул уурайн сайд Д.Ганхуяг

УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг сэтгүүлчдэд ярилцлага өглөө. “Сайд ба сэтгүүлч” цувралын зочноор уригдаж, УИХ-аар хэлэлцсэн, анхаарал татсан хуулиудын талаар байр сууриа илэрхийлснийг хүргэж байна.

-Эдийн засаг хүндэрсэн онцгой цаг үед УИХ ээлжит бус чуулганаа зарлан хуралдуулж уул уурхайн салбартай шууд холбоотой, чухал хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Эдгээр хуулиудын талаар Таны байр суурийг сонсъё.

-Уул уурхайн салбарт тулгамдсан олон асуудал бий. Тэднээс зугтах эрх байхгүй. Тиймээс асуудлуудыг нүүр тулан барьж авч шийдэх, зөв голдиролд нь оруулах зорилгоор гурван ч хуулийн төслийг УИХ-ын ээлжит чуулганаар хэлэлцүүллээ. Эхнийх нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төсөл.

Өнөөдрийн байдлаар ямар ч ашигт малтмалд хайгуулын лиценз олгох, шилжүүлэхийг хориглосон байгаа. Тиймээс бүтээн байгуулалтын ажлыг хурдан явуулахын тулд элс, хайрганы олборлолтод хайгуулын тусгай зөвшөөрөл олгоё, ингэхдээ түгээмэл тархацтай ашигт малтмалын тухайд тусгай зөвшөөрлийг аймаг, нийслэлийн ИТХ, Засаг дарга олгодог болъё гэж байгаа юм.

Одоо ч гэсэн орон нутаг хаанаас элс, хайргаа ашиглуулахаа мэдэж байгаа. Орон нутагт эрх үүргийг нь хамт өгч, эрх мэдлийн төвлөрлийг сааруулах нь зөв. Тэд ядахдаа элс, хайргаа мэдэж болно биз дээ. Орон нутгийн эрх мэдлийг нэмэгд үүлнэ гэж сонгууль болгоноор ярьдаг. Мэдээж элс, хайрганд “Урт нэртэй” хууль хэвээрээ үйлчилнэ. Товчхондоо ийм л үзэл баримтлалтай хууль юм.

Хоёр дахь нь Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл. 2007 онд Гэнэтийн ашгийн 68 хувийн татварын хууль баталсан. Уг нь зэсийн баяжмал дээр зарим гишүүд хууль санаачилсан боловч, хэлэлц үүлгийн явцад алт нэмэгдсэн. Тэгээд 2008 онд хүчингүй болгосон.

Түүний дараагаар 2010 онд Баялгийн үнийн өсөлтөөс хамаарсан нөөц ашигласны төлбөр (роялти)-ийн тухай хууль батлагдаж 2011 оноос хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр суурь роялти таван хувь, үнийн өсөлтөөс хамаарсан роялти таван хувь, нийт 10 хувь болсон юм. Энэ роялтиг борлуулалтаас тооцдог ба ашигт шилжүүлж тооцвол ашгийн 20-30 хувьтай тэнцэх байх. 2005 онд Монгол Улс 24 тонн алт олборлож байжээ.

Гэтэл 2012 оны байдлаар зургаан тонн алт олборлож, дөрөв дахин буурсан. Хуулийн төслийн гол агуулга нь Монголбанк болон арилжааны банкинд олборлосон алтаа тушаасан тохиолдолд үнийн өсөлтийн роялтиг “0”, суурь роялтиг 2.5 хувиар тооцох юм. Зорилго нь алтны худалдааг ил болгох. Оюутолгой компанийн хувьд сонголт өгч байгаа. Монголбанкинд алтаа биет болон биет бус хэлбэрээр тушаасан тохиолдолд роялти 2.5 байх, үгүй бол таван хувийн роялти төлөхөөр заасан.

Оюутолгой компанийн хувьд хөрөнгө оруулалтын гэрээгээр алт, зэсэн дээр өсөн нэмэгдэх роялтигоос чөлөөлөгдсөн. Энэ хууль батлагдсанаар Оюутолгой ороод аж ахуйн нэгжүүд жилд 38-40 тонн алт олборлож, өнөөгийн ханшаар 1.7-2.0 тэрбум доллараар гадаад валютын нөөц нэмэгдэнэ. Алт бол ямар ч тохиолдолд шууд хөрвөх боломжтойгоороо бусад ашигт малтмалаас ялгаатай.

статистик

Нөгөө талдаа алтны олборлолт, борлуулалтаас роялтигаар улсын төсөвт орох орлого 50-60 сая ам.доллараар буурна. Хуулийн төслийг батлах, эсэхийг УИХ шийдэхдээ хоёр тэрбум ам.долларын хуримтлал сонгох уу, эсвэл 60 сая ам.долларын төсвийн орлогыг сонгох уу гэдгээ шийднэ гэсэн үг. Гадаад валютын нөөцийг ДНБ-д харьцуулахад их байх тусам эдийн засгийн чадавх нэмэгдэж, эдийн засаг тогтвортой өсөх, тэлэх боломж бүрдэнэ.

Гурав дахь нь “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хууль. “Урт нэртэй хууль” хэмээн нэрлэгддэг энэ хуульд нэг үг, өгүүлбэрийн ч өөрчлөлт ороогүй. Харин хуулийг Дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт орж байгаа. Энэ хуульд “Хилийн хязгаарт орсон тусгай зөвшөөрлүүдийг таван сарын дотор цуцална” гэж заасан.

Гэтэл энэ заалт хэрэгжээгүй. Энэ хууль уг нь маш чухал хууль л даа. Тиймээс хэрэгж үүлэхийн тулд Дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Дараа нь маргаан, хардлага дагуулахгүйн тулд УИХ дээр нээлттэй ярилцаж, хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зарчмыг шийдвэрлэх нь хэрэгтэй юм.

-Хууль батлагдаад 4-5 жил болсон ч өнөөдрийг хүртэл хэрэгжиж чадаагүй. Үүнийг юутай холбоотой гэж бодож байна.

-Хууль 2009 онд батлагдсан. Хийсэн ажил бий. Нөхөн олговор олгох журам батлагдсан. Мөн энэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газрын хоёр ч тогтоол гарчээ. Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор гол мөрөн, ой модтой газар нутгийн талбайн хилийн заагийг тогтоосноор 239 тусгай зөвшөөрөл хамарч, нийт 242 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгохоор болсон ч энэ хөрөнгийг одоо хүртэл шийдээгүй.

Гэтэл энэ 239 тусгай зөвшөөрлийн талбайн байгаль орчныг нөхөн сэргээхэд 308 тэрбум төгр өг шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Нэгэнт компаниудын үйл ажиллагааг зогсоосон тул нөхөн сэргээлт хийгдээг үй хэвээр байна. 2012 оны зургадугаар сарын 5-нд Засгийн газар 192 тоот тогтоолыг дахин гаргаж, 1100 орчим тусгай зөвшөөрлийг шинээр нэмж хамруулсан.

Үүнээс гадна төрийн захиргааны албан хаагчдын хууль бус үйл ажиллагаатай холбоотой 106 тусгай зөвшөөрлийг Дээд шүүхийн шийдвэрээр түдгэлзүүлсэн байгаа. Одоогийн байдлаар нийт олгогдсон 3367 тусгай зөвшөөрлийн 43 хувь буюу 1400 гаруй тусгай зөвшөөрөл эзэмшдэг аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулах боломжгүй болчихоод байгаа.

Эдгээр тусгай зөвшөөрлийн 50 орчим хувь нь алтны, үлдсэн нь бусад төрлийн ашигт малтмалынх. Алтны орд дотроо 70 гаруй хувь нь үндсэн ордын тусгай зөвшөөрөл. Урт нэртэй хуульд хамрагдсан тусгай зөвшөөрлүүдийг эзэмшдэг компаниудын 30 гаруй хувь нь гадаадын хөрөнгө оруулалттай.

Энэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд нэгдүгээрт, байгаль орчны нөхөн сэргээлтийг хэрхэх, хоёрдугаарт, нөхөн төлб өрийн асуудлыг яах, гуравдугаарт, хууль гарахаас өмнө олгогдсон тусгай зөвшөөрлийг яах вэ гэдгийг тус тус шийдвэрлэх шаардлагатай байна.

-Алтны компаниуд төрөөс 600 гаруй тэрбум төгрөг нэхэж байгаа. Энэ мөнгийг Засгийн газар нэгэнт өгч чадахгүй учраас буцаагаад хуулиа өөрчилье гэдэг байр суурьтай байх шиг байна. Гэтэл Засгийн газраас олгох нөхөн төлбөрөөс хэд дахин их хэмжээний хөрөнгийг нөхөн сэргээлтэд зарцуулах нь. Уг нь нөхөн сэргээлтийг байгаль орчинд хохирол учруулсан тухайн компаниудаар төлүүлэх ёстой байх. Гэтэл тэд нөхөн төлбөр нэхээд байдаг. Үүнийг яаж шийдвэл зохилтой вэ?

-Аливаа юм хоёр талтай. Зөвхөн 1336 тусгай зөвшөөрлийн төлбөр, хайгуул, нөөц тогтооход гарсан зэрэг бодитой зардлын хэмжээ нь 650 орчим тэрбум төгрөг болж байгаа юм. Тэгэхээр хайгуул хийгээгүй, хийсэн ч юм таараагүй бол компаниуд өөрсдөө эрсдэлээ хариуцах учиртайг салгаж ойлгох хэрэгтэй. Ус шиг чухал зүйл энэ хорвоод байхгүй.

Тиймээс Усны тухай хуульд заасны дагуу гол мөрний урсац бүрэлдэх газар, хамгаалалтын бүсэд олгосон тусгай зөвшөөрлийг цуцалъя. Харин нэгэнт тусгай зөвш өөрөл олгочихсон, компани нь хайгуулд хөрөнгөө зарцуулсан бол нөхөн олговрыг шийдвэрлэхээс өөр аргагүй. Түүнчлэн ашиглалт эхлээд үйл ажиллагаа явуулж байсан бол яах вэ? Нөхөн сэргээлтийн баталгааг тухайн компани гаргаж чадах уу, үгүй юү гээд шийдэх асуудал олон байна.

-Том хөрөнгө оруулагчдын олонх нь уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг. Үүнтэй холбоотойгоор Хөрөнгө оруулалтын хуульд уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчид чухал ач холбогдол өгч, хүлээж байгаа. Тогтворжилтын гэрчилгээг 5-10 жил байхаар хуульд тусгасан нь хөр өнгө оруулалтаа нөхөх, тогтвортой үйл ажиллагаа явуулах баталгаа болж чадахг үй гэж үзэж байгаатай Та санал нийлэх үү?

-Энэ бол бас чухал хууль. Ерөнхийд өө 10, 15 жил гэсэн хугацаа байгаа. Судалж, ярьж байгаад шийдэх байх. Анхны хөрөнгө оруулалтаа нөхөх хүртэлх хугацаанд бизнесийн орчныг тодорхой хугацаанд тогтвортой байлгаж, татварын хувь хэмжээг адил тогтворжуулах нь энэ хуулийн гол зорилго юм.

зэсийн үнэ 1500-2500 ам.доллар байх үед анхны хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаа ордын хэмжээнээс хамаараад 8-12 жил байсан юм билээ.

Тодруулбал, зэсийн ордын хувьд зэсийн үнэ 1500-2500 ам.доллар байх үед анхны хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаа ордын хэмжээнээс хамаараад 8-12 жил байсан юм билээ. Ордыг ашиглах ТЭЗҮ-ийг тухайн компани өөрсд өө хийдэг. Үүнийг нь шинжээч томилон судлуулж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл баталдаг. Энэ ТЭЗҮ-д хөр өнгө оруулалтыг нөхөх хугацаа гэх мэт холбогдох үндэслэл орсон байдаг юм.

-Та хөрөнгө оруулалтын салхи Монгол руу эргэх болно гэж хэлж байсан. Эдийн засаг хүндэрч, хөрөнгө оруулалт буурсан нь уул уурхайн салбар дахь тогтворгүй бодлоготой холбоотой гэж шинжээчид үздэг. Харин Та юу гэж хэлэх вэ. Хөрөнгө оруулалт яг хэдэн хувиар буурсан бэ?

-Өнөөдрийн эдийн засаг, төсөв, хөр өнгө оруулалтад үүсээд байгаа нөхц өл байдалд зөв онош тавих шаардлагатай. Дотоод, гадаад хүчин зүйл нөлөөлсөн нь харагдаж байгаа. Гадаад хүчин зүйл нь зарим ашигт малтмалын үнэ, тодруулбал зэс, нүүрс, төмрийн хүдрийн дэлхийн зах зээлийн үнэ 13-40 хувийн бууралттай байна. Манай улсын хөрөнгө оруулалт эхний долоон сарын байдлаар 40 гаруй хувиар буурсан.

Үүнээс уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 32 орчим хувиар буурсан байна. Аливаа салбарын ашиг багасахаар тэр салбар дахь хөрөнгө оруулалт буурдаг нь нийтлэг жишиг. Монгол Улсын эдийн засагт уул уурхайн салбар ихэд нөлөөтэй болсон тул бусад салбарын хөрөнгө оруулалт, улмаар экспортын орлого буурах нь ч мэдээж юм.

Энд хэд хэдэн дотоод хүчин зүйл бий. Тухайлбал, Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулахтай холбогдсон хууль, Урт нэртэй хууль буюу энэ хуулийг хэрэгжүүлэх зорилгоор гаргасан 2012 оны 194 дүгээр тогтоолыг хэлж болох юм. Эдгээрийг одоо л засаж залруулах гэж байна.

Энэ бүхэн хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдалд нөлөөлсөн. Монгол Улсад 1991-2012 оны хооронд 14.2 орчим тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт оржээ. Үүнээс 2008-2012 оны хооронд 8.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орсны 7.1 нь Оюутолгойнх. Оюутолгойгоос гадна өнгөрсөн дөрвөн жилийн дунджаар жилд 250 орчим сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орсон байна.

Одоо Оюутолгойн далд уурхайн нэмэлт хөр өнгө оруулалтыг яаралтай шийдэх шаардлагатай байгаа. Нөгөө талаас Монгол Улс далайд гарцгүй, ганц худалдан авагчтай орон.

Худалдан авагчийн өрсөлдөөн байхгүйгээс бусад оронтой харьцуулахад зарим бүтээгдэхүүнийг арай хямдхан худалддаг. 2013 оны тухайд болоод экспортын орлогынхоо тодорхой хувийг бэлэн мөнгөний амлалт, тараалтдаа урьдчилаад хэрэглэчихсэн. 2011 онд нүүрсний үнэ огцом нэмэгдсэн. Шалтгаан нь гол тоглогч Австрали улсад үер болсонтой холбоотой.

Одоо жаахан сэргэж байх шиг байна. Манайх нүүрсний боловсруулалт муутай тул олон улсын зах зээлийн үнээр борлуулах боломжг үй. Мөн нүүрс, төмрийн хүдрээ хамгийн их зардалтай автомашинаар тээвэрлэж байна. Нүүрсний үнэ их хэмжээгээр буурсан энэ жилийн тухайд нэг тонн нүүрсний зардалд эзлэх тээврийн зардал 40 гаруй хувьтай болсон байна. Төмөр замаар тээвэрлэдэг болчихвол энэ зардал тав дахин буурна. Эдгээр асуудлыг шийдэхээр Засгийн газар идэвхтэй ажиллаж байна.

Хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдлыг хангах болон бусад энэ чиглэлийн таван хууль батлагдах нь мэдээж байх. Хөрөнгө оруулалтын салхи хэдийнэ нааш эргэсэн. Уул уурхайн салбарт л гэхэд хөрөнгө оруулагчдын уулзалт маш идэвхжиж байна. УИХ-ын хаврын чуулганаар Төрөөс эрдэс баялгийн салбарт 2024 он хүртэл баримтлах бодлогыг хэлэлцүүлж эхэлсэн. Олон жил яригдсан Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга ч мөн хэлэлцэгдэж байгаа.

-1998 оноос хойш Тогтвортой байдлын гэрээ байгуулсан “Бороо гоулд”, “Цайрт минерал”, “Нарийн сухайт- МАК” болон “МАК” компанийг зарим татвараас чөлөөлж, олон төрлийн төлбөр, хураамжийг хөнгөлсөн. Хугацааны хувьд 10-30 жилийн хугацаатай гэрээ байгуулсан байдаг. Гэтэл Хөрөнгө оруулалтын шинэ хуулиар олгох Тогтворжуулалтын гэрчилгээг 5-10 жилийн хугацаатай байхаар богиносгож, татварын төрөл нь ч цөөн болсон нь хөрөнгө оруулагчдыг татаж чадах болов уу?

-Дэлхий нийтээрээ үндсэн гурван төрлийн татварыг компаниудаас авдаг. Ашигт малтмалын тухайд нөөц ашигласны төлбөрийг нэмж авдаг. Тиймээс энэ үндсэн татваруудаа тогтворжуулах нь зөв гэж бодож байна. Бусад төлб өр, хураамжийн тухайд Улсын тэмдэгтийн тухай хуулийн хүрээнд зохицуулалт хийгээд явах боломжтой. -Хөрөнгө оруулалтын шинэ хууль батлагдсан тохиолдолд эргэж үйлчлэх үү.

Бүтээгдэхүүн хуваах гэрээ, Тогтвортой байдлын гэрээгээр татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлж буй компаниудад яаж үйлчлэх вэ? -Манайд хууль буцаж үйлчилдэгг үй. Тэр жишгээрээ л явна. Тогтвортой байдлын гэрээний хувьд “Бороо гоулд”- ын хугацаа дууссан. “Цайрт минерал”- ын гэрээ ирэх онд дуусна.

Бүтээгдэх үүн хуваах гэрээтэй холбоотой асуудлаар газрын тосны салбарын хөрөнгө оруулагчидтай уулзсан. Хамгийн гол хөрөнгө оруулагч нь “Петрочайна дачин Тамсаг” компани. 1.5-1.6 тэрбум долларын хөрөнгө оруулалт оруулсан байгаа. Гэрээнийхээ үндсэн хэсгийг өөрчл өхгүй гэдгээ ярьж тохирсны дагуу Газрын тосны тухай хуулиа боловсруулаад УИХ-д өргөн барьсан.

-Баялагтай улс болгон хөгждөггүй. Ашигт малтмалаасаа болж баларсан улсууд олон байна. Монголын төр сүүлийн хэдэн жил уул уурхайн салбараа хөгжүүлж, баялгаа ашиглалтад оруулсан атлаа өнөөдрийг хүртэл эрдэс баялгийн талаар баримтлах нэгдсэн бодлогог үй байна. Хэзээ нэгдсэн бодлоготой болох вэ?

-Одоо сонгууль дууссан. Дараагийн сонгууль хүртэл хоёр жил гаруйхан хугацаа үлдсэн. Өргөсөн тангаргынхаа дагуу улстөржилгүй ажиллах нь чухал байна. Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого дээр УИХ-ын Ажлын хэсэг ажиллаж байгаа. Удахгүй хэлэлцэгдэж эхлэх байх.

-Стратегийн орд гэдэг ойлголт сүүлийн үед тодорхойгүй болсон. Стратегийн ач холбогдолтой гэх 15 ордоос Оюутолгой, Тавантолгой, Багануур гэх хэдхэн ордод л төр хувь эзэмшилтэй байна. Үлдсэнийг нь хувийн компаниуд дангаараа эзэмшиж, ашгийг нь хэдхэн гэр бүл хүртэж байгаа. Шинэчлэлийн Засгийн газар стратегийн орд гэдэг ойлголтыг ямар хүрээнд авч үзэх гэж байна вэ. Ер нь цаашид Стратегийн ордуудад төр хувь эзэмшлээ тогтоож чадахгүй бол стратегийн гэж тодорхойлох хэрэг байна уу?

-Нэгдүгээрт хууль хүчинтэй байгаа гэдгийг ойлгох ёстой. Хуулийн хүрээнд стратегийн орд гэдэгт дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувь, эсвэл бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах шалгуурыг хангасан ордуудыг багтаасан.

15 ордыг бол тэртэй тэргүй Стратегийн ач холбогдолтой гэж УИХ-аар баталсан. Энэ асуудлыг удахгүй шийднэ. Харин Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг УИХ хэлэлцэхдээ стратегийн ач холбогдол бүхий ордуудын асуудлыг нэг мөр шийдсэний дараа хуульчлах нь зөв гэж бодож байна.

-Байр сууриа илэн далангүй илэрхийлсэн танд баярлалаа.