Алтанхуяг.Н ХААГ 2013.12.14 | Телевиз: TV5

Замын цагдаагийн торгуулийн хуудасны аппарат суулгах ажилд 1,8 тэрбум төгрөг зарцуулав

Замын цагдаа жолоочийг бэлэн мөнгөөр торгодгийг болиулж, торгуулийн хуудас бичдэг төхөөрөмжтэй болгохоор шийдсэн билээ. Гэхдээ төхөөрөмж суурилуулах ажлыг хэтэрхий өндөр өртөгөөр хийж байна гэсэн шүүмжлэл гарч байна.

Ерөнхий Сайдын багцаас 1,8 тэрбумыг гаргаж шинэ төхөөрөмжийн ажлыг санхүүжүүлжээ. Харин Ерөнхий Сайд: тендерийг би зарладаггүй, энэ асуудал надад хамаагүй хэмээн мэдэгдлээ.

Замын цагдаагийн ажилтан бусдыг шантаажилж хэн нэгнийг нэгнийг хохироон хууль зөрчих тохиолдол гардаг. Энэ мэт асуудлыг 1,8 тэрбум төгрөгөөр шийдсэн гэж Ерөнхий Сайд хэлж байна. 400 ширхэг аппарат суулгахад ахадсан мөнгө гэдэг шүүмжлэлийг тэрээр няцааж 30 минутын уулзалт хийх үеэрээ Засгийн Газрын тохируулагч агентлаг Худалдан Авах Ажиллагааны Газрын дарга Д.Энхжаргалыг байлцуулж  тайлбар хийлгэлээ. Д.Энхжаргал даргын хэлж байгаагаар тендерт таван компани оролцжээ. Тэдний гурав нь шаардлага хангаагүй, нэг нь санал болгосон үнийг давуулсан байна. Ийнхүү нэг компани өрсөлдөгчгүйгээр тендерт шалгарчээ.

Ерөнхий Сайд Н.Алтанхуяг:

Зөвхөн замын цагдаагийн ажилтны аппаратын талаар ч биш, ер нь

Н.Алтанхуяг: Аливаа шинэ зүйлийг эхлүүлэхэд элдэв цуу яриа, гүтгэлэг гардаг

Тендерийн асуудалд Энхжаргал дарга тайлбар өгнө.

Худалдан Авах Ажиллагааны Газрын дарга Д. Энхжаргал:

Сангийн Яаманд нэг гомдол ирсэн юм. Яам гомдлын дагуу хянаж үзээд захиалагч энэ ажлыг зөв үнэлсэн учраас гэрээг байгуулж болно гэсэн албан тоот ирүүлсэн юм.

Шинэчлэлийн Засгийн Газар хариуцлагыг өндөржүүлнэ гэж мэдэгддэг. Тэгвэл иргэддээ хүнд суртал гаргана гэж ярьсан Гадаадын Иргэн Харъяатын Асуудал Эрхэлсэн Газрын дарга Б.Пүрэвдоржид ямар хариуцлага хүлээлгэхийг сэтгүүлчид сонирхлоо. Эдийн засгийн хүнд үед гадаадад гарсан иргэдийг буруутай мэтээр ярьсан төрийн албан хаагчийн цалинг зургаан сарын турш 20 хувь хасахаар болсноо Ерөнхий Сайд хэллээ.

Ерөнхий Сайд Н.Алтанхуяг:

Төрийн албан хаагчийг гурван янзаар шийтгэдэг. Эхлээд сануулна, дараа нь зургаан сар цалингийн 20 хувиар торгоно, эцэст нь хална. Энэ хүнд халахын өмнөх арга хэмжээг авсан юм.

Сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа зарим аймгийн засаг даргын томилгооны асуудал ИТХ-ынх нь шийдвэр гарсан тул надад хамаагүй, харин цаашид ийм байдал гаргахгүйн тулд эрх зүйн зохицуулалтыг сайтар хийх хэрэгтэй гэдгийг Засгийн Газрын тэргүүн онцоллоо.