Батцогт.Д Ганбаатар.С Гарамгайбаатар.Б Батхүү.Г 2013.12.27 | Сайт: Times.mn

Байнгын хорооны гишүүдэд өөрчлөлт орлоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар  зарим байнгын хорооны бүтцэд өөрчлөлт орууллаа.

УИХ-ын гишүүн Г.Батхүү, Н.Номтойбаяр, Ц.Оюунбаатар нарыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд, Ц.Цолмонг Төсвийн байнгын хороонд, Д.Батцогтыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороонд, С.Ганбаатарыг Өргөдлийн байнгын хороонд, Б.Гарамгайбаатар, Г.Уянга нарыг Төрийн байгуулалтын байнгын хороонд багтаахаар  шинээр баталлаа.

Тиймээс Б.Гарамгайбаатар, Ё.Отгонбаатар, Ц.Цолмон нарыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос, Ц.Оюунбаатарыг Төсвийн байнгын хорооноос, Г.Уянгыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооноос Г.Батхүү, Д.Батцогт нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооноос хассан тогтоолыг УИХ-ын чуулганаар батлан гаргалаа.